Аварга, арслангууд зодоглоно
2016-12-22

 

Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно.

 

Энэхүү барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва тэргүүтэй бөх магнайлан зодоглох юм байна.

 

Түрүү бөхөд 5 сая төгрөг гардуулах  аж.

 

Дашрамд сонордуулахад Архангай аймаг нь нийт 125 улсын цолтонтой бөгөөд үүнийг тодруулбал 5 аварга, 14 арслан, 1 гарьд, 34 заан, 7 харцага, 64 начин цолтон энэ нутгаас төрөн гарчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гарцаагүй үнэн зүйл гэвэл Монгол улсын хамгийн баян тансаг амьдралтай хүмүүс гэвэл үндэсний бөхийн улсын цолтой бөхчүүд л байна даа.Авдаг бай шагнал мөнгөн урамшуулал нь маш өндөр болохоор аргагүй шүү дээ.Мөн Монгол улсын хамгийн хурдан баяждаг сайхан мэргэжил гэвэл үндэсний бөхөөр улсын цол авах юм даа.Сайханч юмаа даа.Энэ бөхчүүд.
2016-12-27
бөх сонирхогч:
Наадуул чинь ирж барилдах уу.Итгэхгүй л байна шүү.Улсын цол авсанаас хойшхи 3 жилд 3-5 сар дараалан барилдаагүй бөхчүүдийн цолыг хураадаг болъё.Тэгвэл өөрчлөгдөнө.
2016-12-22