Парламентын гишүүнийг хөнөөхийг завджээ
2016-12-22

 

Алан хядах “Талибан” бүлэглэлийн хэсэг дайчид өнгөрсөн шөнө парламентын гишүүнийг хөнөөхийг завдсан талаар  “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Талибанчууд парламентын гишүүний гэрт нэвтэрч, таван хүнийг хөнөөсөн гэдгээ мэдэгдэв. Одоогоор талибанчуудын гарт хэн хэн амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Уг хэрэг Хильменд мужаас сонгогдсон парламентын гишүүн Мир Валигийн хувийн эзэмшлийн газарт болжээ.

 

Албаныхан “Гишүүн амьд гарсан боловч харамсалтай нь талибанчуудын гарт гишүүний хоёр ач охин амиа алдсан” гэж мэдээлсэн байна.  Энэ онд Кабул хотын аюулгүй байдал муупсан билээ.

 

Талибанчууд гэмгүй иргэдийг хөнөөж, орон даяар эрхээ тогтоохыг санаархах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene muuhai aluurchid suuliin ued bur aimar bnaa aimar
2016-12-23