Шилдэг оюутнуудад Ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртээв
2016-12-22

 

 

Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тэтгэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв.

 

Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Цэрэнгийн Доржсүрэн, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн  оюутан Мөнхбаярын Мөнхтуяа, СЭЗИС-ийн Санхүүгийн менежментийн  4 дүгээр ангийн оюутан Мөнхбаатарын Шүрэнцэцэг, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны 4 дүгээр ангийн оюутан Жамъяндагвын Болор, МУИС-ийн Олон улсын эрхзүйн 4 дүгээр ангийн оюутан Энхтайваны Мягмарнаран, ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Дамжингийн Чинзориг, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн Ардын гоцлол хөгжимчин-Морин хуурын ангийн оюутан Лхамжавын Эрдэнэчулуун, ХААИС-ын Газар зохион байгуулалтын 4 дүгээр ангийн оюутан Батсайханы Энэрэл, "Эм Ай Ю"  ДС-ийн Олон улсын бизнесийн менежментийн 3 дугаар ангийн оюутан Жаргалсайханы Ариундэлгэр, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн Эсгий гар урлалын ангийн оюутан Пүрэвцэндийн Цогт-Очир, МУИС-ийн Олон улсын харилцааны 3 дугаар ангийн оюутан Бат-Эрдэнийн Үүрцайх, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Батмөнхийн Хүслэн, АШУҮИС-ийн Хүний их эмчийн 6 дугаар ангийн оюутан Бямбадоогийн Лхам-Эрдэнэ, МУИС-ийн Эрхзүйн 5 дугаар ангийн оюутан Баасанхүүгийн Түмэннасан, СУИС-ийн Уран зургийн 4 дүгээр ангийн оюутан Чойжхоролын Тунгалагтуяа, АШУҮИС-ийн Хүний их эмчийн 3 дугаар ангийн оюутан Батбаатарын Энхжин, ХУИС-ийн Герман хэлний 4 дүгээр ангийн оюутан Балжиннямын Отгонжаргал, УБЭИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр ангийн оюутан Төмөрбатын Тайванбаатар, МУИС-ийн Социологийн 4 дүгээр ангийн оюутан Ганбаатарын Батпүрэв, ХААИС-ийн Малын их эмчийн 3 дугаар ангийн оюутан Чулуунбаатарын Сарантуяа, МУИС-ийн Биохимийн 4 дүгээр ангийн оюутан Алтантулгын Энх-Ариун, МУИС-ийн Эдийн засгийн онолын 4 дүгээр ангийн оюутан Бямбажавын Насан-Эрдэнэ, СУИС-ийн Соёл урлагийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Мөнхжаргалын Оюунтуяа, ШУТИС-ийн Архитектурын 3 дугаар ангийн оюутан Намжилын Цэрэнчимэд, Ховд ИС-ийн Түүх, нийгэм судлалын 4 дүгээр ангийн оюутан Батзоригийн Мөнх-Эрдэнэ, Сити ИС-ийн Олон улсын худалдааны менежментийн 4 дүгээр ангийн оюутан Бат-Эрдэнийн Болдбаатар, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ Хүртээмжтэй технологийн мэргэжилтний ангийн оюутан Өлзий-Очирын Мөнхтөр нарын шилдэг 30 оюутан хүртсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан тэтгэлэг гардуулж хэлсэн үгэндээ:

 

““Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гарган суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн ур чадвар, сурлагын амжилтыг нь чухалчлан олгож байна.

 

Оюутны сурлагын амжилт, мэргэжлийн чиглэлийн судалгаа хоёр бол оюутан хүний хамгийн гол шалгуур юм. Мэргэжлийн ур чадвар, өрсөлдөх чадамж, судалгаа шинжилгээнд суурилсан мэдлэгтэй сайн боловсон хүчин болохын төлөө эрдэм оюун, хөлс хүч, хичээл зүтгэлээ бүрэн зориулсан, ирээдүйн өмнө үүрэг хүлээж буй хариуцлагатай цаг хугацаа бол оюутан нас юм. Ийм ч учраас төр засгаас оюутан залуусаа үргэлж дэмжиж байдаг. Оюутнууд маань холыг харж, зөвийг бодож, эрдэм мэдлэгтээ шамдаж байгаагийн хэрээр улс орны маань ирээдүй тодрон гэрэлтэж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан хүнлэг сэтгэлтэй, монгол үндэсний амин чухал дархлаа: соёл уламжлалаа дээдлэн, өөрийн үйл амьдралдаа хэвшүүлсэн үндэсний сэтгэлгээтэй монгол хүн болон төлөвшиж байгаад баяртай байна.

 

Манай оюутнууд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлага, чадвар, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролд тэмүүлж, түүндээ хүрч чадаж байгаа нь бахархууштай юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлгээрээ Та бүхний хичээл зүтгэл, эрдэм оюуныг урмаар шагнаж, зорилго тэмүүлэлд чинь ташуур өгч; гэр бүл, төрөл садан, найз нөхөд, анги хамт олон, сургууль, улс орныхоо өмнө хүлээх хариуцлагыг тань улам нэмэгдүүлж байна. Та нараар үлгэрлэж дүү нар, найз нөхдийг тань сайн бүхэнд уриалж байна.

 

Та бүхний цаашдын зорилго, ажил хөдөлмөрт их амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

 

Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай” гэлээ.

 



Shuud.mn
Сонин хачин