Николь Кидман эмээ болохыг хүсэв
2016-12-22

 

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр “ELLEN”  шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Николь шоуны эхэнд “Би эмээ болохыг маш их хүсч байна” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Яагаад вэ. Эмэгтэйчүүд эмээ болохыг хүсдэггүй” гэж асуухад жүжигчин “Үнэнийг хэлэхэд би эмээ болмоор байна. Том хүүхдүүд минь насанд хүрч, охин минь хүртэл хуримаа хийсэн” гэж хариулсан байна.

 

Жүжигчин Том Круз, Николь нарын 1999 онд өргөж авсан Белла өнгөрсөн оны долоодугаар сард хуримаа хийсэн билээ.

 

Беллаг жирэмсэн болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм.  Энэ талаар жүжигчин эмэгтэй “Би сайн мэдэхгүй байна” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин