Цэргийн цолыг сэргээж болно
2016-12-22

УИХ-ын чуулганы үдээс хойшхи  нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Дэлгэрсайхан “Гадаадын иргэн харъяатын албанд энгийнээр ажиллаж байгаа хүмүүсийг эргээд хилийн цэрэгт авна. Ингэхдээ энгийн байсан хугацааг нь цэргийн болгох уу” гэсэн асуултыг тавилаа. Үүнд ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн “Гадаадын иргэн харъяатын газарт энгийн албан хаагчаар очсон ажилтнууд эргээд хилийн цэрэгт очвол өмнө нь олгосон цолыг сэргээж болно. Манай шилдэг офицерууд очсон. Үүнийг эрх үүргийн дагуу цолыг нь сэргээдэг” гэлээ.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Цэргийн байж байгаад энгийнээр 300 орчим албан хаагч Гадаадын иргэн харъяатын газарт шилжсэн. Одоо эргээд цэргийн албанд шилжүүлж байна. Өнгөрсөн 4 жилийн  хугацаанд энгийнээр ажиллаж байсан. Үүнийг нь цэргийн болгож шилжүүлэх үү гэдгийг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан та хоёр хэлэлцэх хэрэгтэй. Тэтгэвэрт гарахад нь энгийн байсан үе нь нөлөөлнө шүү" хэмээн анхааруулав.

 

Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Гишүүн О.Баасанхүү “хилийн цэргийн ар гэрийнхнийг хилчнээр хуульчилж болохгүй юу” хэмээхэнд ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн “Монгол Улсын тушаал авсан, зэвсэглэсэн, хамгаалагчийг  хилчин гэж тодорхойлсон байдаг. Ар гэрийнхнийг нь цэргийн гэдгээрээ явах нь зөв гэж үзсэн” хэмээн хариуллаа.

 

Чуулганы хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
dsn:
yutai ch gesen hynaltiin busiig huuchinaar n bailgaad hiliin hangamjaa saijiruulah n mash zuv ,mun duitsuulsen alban haagch gedeg toroinuudiig hil deer todorhoi hugatsaagaar dadlaga surguuli hiilgeh n zuv!!!
2016-12-22