Хилийн бүсийг 100 км хүртэл тогтоох санал дэмжигдэв
2016-12-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Уг саналуудад “Хилийн бүс100 км хүртэл байхаар тогтооно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

 

Үүнд гишүүн Ё.Баатарбилэг “Хилийн бүсийг 100 км хүртэл байхаар тогтооно гэсний 100 км-ээс багагүй байхаар тогтооно гэж өөрчилвөл ямар вэ? 100 км хүртэл гэхээр 10 км-т ч тогтоож болохоор байна. Учир нь энэ хуулийн агуулгад хилийн бүсэд уул уурхай, ашигт малтмалын ажиллагаа явуулж болохоор тусгасан байна” гэсэн санал гаргасан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  Ё.Баатарбилэг гишүүний гаргасан саналыг дараагийн хэлэлцүүлэгт анхаарч хэлэлцэхийг ажлын хэсэгт даалгалаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хилийн зурвас 100 км.:
наад 100 км хилийн бүсийг чин Хятадууд инээд нь хүрээд л сонсож суугаа шд. Дараагын удаад хилийн бүс нь 200 км болно. нэг их удахгүй 1000 км болно. Өөрөөр хэлбэл Хятад Монгуу улсын хилийн зурвас 1000 км буюу Оросын хилд тулнаа л гэсэн үг шүү... Хятадууд юу гэж тайлбар хийх вэ гээч.... Бид монголыг эзлээгүй өөрсдөө хилийн бүсээ татсан шд гэнэ. Хятад улсын гадаад бодлогыг мэдэхгүй л байна даа та нар
2016-12-23