Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна
2016-12-23

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц Богдыг өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн Бэлчир орчмоор 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр  12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин