Онгоц осолдож, таван хүн амиа алджээ
2016-12-23

 

Колумбын нутгийн зүүн хэсэгт  нисэх онгоц осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Ослын улмаас тус онгоцонд зорчиж явсан таван хүн амиа алдаж, нэг хүн амьд үлдсэн  талаар албаныхан өгүүлэв.

 

Нисэх онгоц Венесуэлийн хилийн ойролцоох Пуэрто-Карреньо хотод осолдсон хэмээн Колумын Тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Хуваарийн дагуу онгоц Колумбын нийслэл Богота хотын нисэх онгоцны буудлыг чиглэн нисч байжээ. Нисэх онгоц хөөрснөөс хойш гурван минутын дараа Пуэрто-Карреньо хотын нисэх онгоцны буудлаас 10 км-ын зайд сүйрсан байна.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин