Япончууд газар нутгаа эргүүлэн авлаа
2016-12-23

 

АНУ-ын эрх баригчид Япон улсын Окинава аралд 4000 га газрыг цэргийн баазын зориулалтаар ашиглаад 40 жил болж байгаа юм. Тэгвэл уг бүс нутгийг япончуудад Вашингтон эргүүлэн өгөхөөр болсон талаар “NHK” агентлаг мэдээллээ.

 

Дэлхийн II дайны дараа АНУ, Окинава аралд цэргийн баазаа байрлуулж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй юм. Японы эрх баригчид эргүүлэн авч буй газар нутагтаа нарийн шалгалт явуулж, нутгийн иргэдийг байршуулах гэнэ. “Учир нь цэргийн бааз байрлаж байсан тус бүс нутагт тэсрээгүй тэсрэх бөмбөг олон байгаа” хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

 

“1-2 жилийн дараа америкчуудаас эргүүлэн авсан газартаа япончуудыг байршуулах болно” хэмээн Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдэв. Америкчууд гэрээний дагуу эзэмшдэг газар нутгаа япончуудад эргүүлэн өгсөн ч тус улсад Америкийн тусгай хүчин байршсаар байх гэнэ.

 

Япончууд жилийн өмнөөс Америкчуудыг нутаг буцахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлэх болсон. Учир нь тус баазад үүрэг гүйцэтгэж буй цэрэг хүчирхийлэл үйлдэж, мөн нэг цэрэг согтуугаар жолоо барьж байхдаа нутгийн иргэдийг гэмтээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
үнэндээ америк дайнд ялсан орны хувьд газар нутагт нь байгаа хэрэг олон жилийн дараа зорилго нэг болсон болохоор буцааж өгч байна даа
2016-12-25
Зочин:
Япон Эргуулэн авлаа бишээ Америк буцааж еглее гээч дээ.
2016-12-23
иргэн:
Япончууд номхон, нонж дорио, хүлцэнгүй ард түмэн юм.Тэд АНУ-д 2 том хотоо атомын бөмбөг хаяулж үнсэн товорго болгуулж, хэдэн сая хүнээ алдаж өрөөл татанхай болгосон хэрнээ тэр улсын цэргийн баазыг нутаг дээрээ байлгаад л байдаг.АНУ-ын нэргүй клон улс юм даа.Одоо харин АНУ яах ч аргагүй нэг нутгийг нь чөлөөлж өглөө.Гэвч цэргүүд нь байсаар л байх бололтой.
2016-12-23
Зочин:
za bolj dee, bayar hurgey
2016-12-23