Нийслэлийн шилдэг хүүхэд өнөөдөр тодорно
2016-12-23

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас  сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн ёслолын ажиллагаа өнөөдөр  Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдана.

 

Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэх 5 номинациар шалгаруулах аж. Энэ жилийн шалгаруулалтанд 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 617 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдгийн шилдэг 5 хүүхэд өнөөдөр  тодорно.

 

Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс мөн  Рио 2016" Зуны олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ, ОУХМ Д.Отгондалай, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, инженер, МУ-ын төрийн соёрхолт н.Нацагням, МУГЖ, Соёлын төв өргөөний дэд дарга Б.Сарантуяа зэрэг хүмүүс оролцож, шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах юм байна.

 

Ёслолын ажиллагааны үеэр Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшсэн 45 хүүхдийн амжилтыг харуулсан фото зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн танилцуулах аж.

 

Shuud.mn
Сонин хачин
Томчуудаа:
Уг нь шудрага ёсыг бодвол хүүхдүүдийг ингэж шилдэг болон шилдэг бусаар тодруулах нь шудрага бус баймаар. Бүх хүүхэд ээж аавдаа хамгийн шилдэг нь юм шд. Муу юманд хүүхдүүдийг хар багаас нь дасгах юм даа.Хүүхэд бүр өөр өөрийн ертөнцтэй,өөрөө өөртөө шудрага бөгөөд чин үнэн байдым шүү.
2016-12-23
Зочин:
Шударгаар тодруулаасай даа. Нийслэлийн шилдэг 21 сурагч гсн чинь арын хаалгаар тал хүүхэд нь шагнал авсан удаа бгаа шүү оыр орчныхон чинь мэдэж бхад юухэв дээ ичмээр
2016-12-23