Халдлага үйлдсэн этгээд хяналтын камерт бичигджээ
2016-12-23

 

Германы нийслэл Берлин хотноо Зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг үзэж байсан хүмүүсийг ачааны машинтай этгээд дайрсан билээ. Уг халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 49 хүн бэртэж, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авчээ.

 

Тэгвэл халдлага үйлдсэн этгээд Тунисын иргэн 24 настай Анис Амри гэгч болохыг тогтоосон билээ. Цагдаагийнхан түүнийг орон даяар эрэн сурвалжиж байна. Амри өнгөрсөн оны наймдугаар сард Германаас орогнол хүсчээ. Тэрбээр мөн хууль бус бичиг баримттай Италийн хил давах гэж байхдаа тус улсын цагдаагийнханд баригдаж байжээ.

 

Тэгвэл цагдаагийханы эрэн сурвалжиж буй этгээд өчигдөр хяналтын камерт бичигдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амри өнөөг хүртэл Берлин хотноо нуугдаж буй бөгөөд өчигдөр супермаркетаар үйлчлүүлээд гарч явахдаа замын хяналтын камерт бичигджээ.

 

Цагдаагийнхан “Амриг удахгүй баривчлах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aimar ymaa urdan barigdaasai ahiad un alah vii dee
2016-12-24
Зочин:
Supermarket-r uilchluulsen shigee yavj baihad batik chaddaggui aim?
2016-12-23