Мэтт Дэймон: Кино урлаг бол цаг хугацааны машин
2016-12-23

Холливуудын нэрт жүжигчин Мэтт Дэймон “Us Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. Тэрбээр сүүлд “The Great Wall” буюу “Цагаан хэрэм” кинонд тоглосон бүтээл. Уг бүтээл энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Урилгыг минь хүлээн авсанд маш их баярлалаа?

 

-Үгүй ээ дээ та бүхэнд баярлалаа. Өнөөдөр гайхалтай өдөр байна.

 

-Хэдхэн өдрийн дараа таны тоглосон шинэхэн уран бүтээл нээлтээ хийнэ. Сэтгэл тань хөдөлж байна уу?

 

-Тийм ээ маш их хөдөлж байна. Шинэхэн уран бүтээл минь намайг тандаг хүмүүст өгч буй Зул сарын бэлэг.

 

-Зул сараас өмнө их ажлаа амжууллаа. Баяраа хаана тэмдэглэх төлөвлөгөөтэй байна?

 

-Сайн мэдэхгүй байна. Эхнэр, хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад л шийдвэрээ гаргана даа. Эхний ээлжинд зүгээр л юу ч бодохгүй амармаар байна. Их ядарч байна.

 

-“The Great Wall” киноны зураг авалт өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлсэн. Зураг авалт эхэлсэн өдрөөс уран бүтээлчид цаг завгүй болдог?

 

-Тийм ээ. Тэр бүтээлийн гол дүр та бол таны оролцоо хамгийн чухал. Та гол дүр бол зураг авалт эхэлсэн өдрөөс л гол дүр шиг байх ёстой. Хувийн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй. Зураг авалтын үеэр өвдөж болохгүй. Тиймээс эрүүл мэнддээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

 

-Зураг авалтын ихэнх хэсэг Хятадад авагдсан. Хятад улсад очих мөн хятад жүжигчидтэй хамтран ажиллах ямар байв?

 

Гайхалтай. Гэхдээ зураг авалтын ихэнх хэсэг студид хийгдсэн учир Хятадаар зугаалж чадаагүй. /инээв/ Хятад жүжигчдийн ур чадвар сайн, хамтран ажиллахад ямар ч саад учраагүй.

 

-Бид удахгүй 1500 жилийн тэртээ очих болно. Үнэхээр бид 1500 жилийн тэртээ очсон мэт мэдрэмжийг авах болов уу?

 

-Итгэлтэй байна. Кино урлаг бол цаг хугацааны машин гэсэн үг. Та аль онд очихыг хүснэ тэр хүслийг тань кино урлаг гүйцэтгэдэг.

 


 

-Та Уилъям Гэрин гэх хятадуудад хөлслөгдсөн цэргийн  дүрийг бүтээсэн. Хятадуудыг айдаст автуулж буй мангасыг ангуулчиж буй баатрын дүр. Дүр тань таньд таалагдсан уу?

 

-Мэдээж хэрэг. Их ур чадвар шаардсан бүтээл болсон. Зураг авалт эхлээд л би хөлөрсөн. Хөлс минь яг л борооны ус шиг урсаж байна. Их халуунд зураг авалт хийсэн. Миний өмссөн хувцас их хүнд бас хатуу, хөдлөхөд хэцүү байсан. Гэхдээ энэ бүхний ард гарсандаа таатай байна. Эртнээс л баатрын дүр бүтээхийг хүсдэг байлаа. Мөрөөдөл минь биелсэнд таатай байна.

 

-Уилъям Гэринтэй хэрхэн холбогдов?

 

-Бид зүрх сэтгэлээрээ холбогдсон. Би түүн шиг зоригтой болох гэж их хичээсэн. Түүн шиг сайн харвадаг болохыг их хичээсэн.

 

-Хятадын Цагаан хэрмийг хамгаалах ямар байв?

 

-Гайхалтай.

 

-Та өнгөрсөн хугацаанд маш олон уран бүтээлд тоглосон. Таны тоглосон кино бүхэн амжилт оллоо. Та өөрөөрөө бахархаж байна уу?

 

-Мэдээж хэрэг. Гэхдээ ганцхан миний оролцоотойгоор тэр бүтээл амжилт олоогүй. Багийн хүчээр энэ бүх амжилт олсон.

 

"Цагаан хэрэм" киноны уран бүтээлчид

 

-Та улам л алдартай болж байна. Энэ бүхэн танд таалагдаж байна уу?

 

-Уур амьсгал өмнөх шигээ л байна. Одоогоор онцгой зүйлийг мэдрэхгүй байна. /инээв/

 

-Энэхүү уран бүтээлд тоглосон Хятадын нэрт жүжигчин Энди Лау таныг “далавч” гэж тодорхойлсон?

 

-Тийм гэж үү. Далавч сайхан сонсогдож байна. Түүнтэй хамтран ажиллах их таалагдсан. Бид маш сайн хамтрагчид.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uneheer goy jujigchin shu!
2016-12-23