Халаасны хулгайч нар 19 сая төгрөгийн хохирол учруулжээ
2016-12-23

 

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Цагдаагийн байгууллагын ашиглаж буй гэмт хэргийн цахим зураглал /Crime map, Egsoc/-д системд дүн шинжилгээ хийн халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газар орчин, цаг хугацааг оновчтой тодорхойлж “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч есдүгээр сараас үе шаттайгаар зохион байгуулжээ.

 

Тус арга хэмжээний хүрээнд 19.872.000 төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэг, зөрчлийг илрүүлэн, хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгосон байна.

 

Мөн халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй газруудад 64 ширхэг хяналтын камерыг шинээр суурилуулсан гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ мэдээлэв.

 

2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ.

 

УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй хэлтсийн алба хаагчид 2016 онд 443 холбогдогчтой, 376 сая 330 мянган төгрөгийн хохиролтой, нууц далд аргаар үйлдэгдсэн 409 хэрэг үйлдэл илрүүлэн ажилласан байна.  Халаасны хулгайн гэмт хэргийн 35 хувь нь нийтийн тээврийн том оврын автобусанд, 31 хувь нь гудамж талбайд, 21 хувь нь аж ахуй нэгж байгууллагад, 13 хувь нь томоохон зах, худалдааны төвүүд болон бусад газуурдад үйлдэгдэн бүртгэгджээ.

 

Илрүүлсэн гэмт хэргүүдээс дурдвал:

 

  • Өмнөговь аймагт 2016.03.06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол тэмээ-999” тэмцээн, Геннисийн номд бичигдэх 1000 тэмээний уралдааны үеэр 11 удаагийн үйлдлээр бүлэг зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан Э, Э, Ө, Г, Б, С, Э, Б нарын найман этгээдийг илрүүлэн баривчилж, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

 

  • Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их, дээд сургуулиуд болон худалдааны төвүүдээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 15-25 насны Х, Д, А, Х, У, Г, Т нарын эмэгтэйчүүд нь бүлэглэн, зохион байгуулалттайгаар 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

 

  • Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явж бусдын анхаарлыг сарниулан гар утсыг хулгайлдаг А, Б, Т, Б нарын 14-15 насны эрэгтэй хүүхдүүд нь орон гэрээсээ дайжин, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэн, гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө компьютер тоглоомын газруудаар хоноглон явдаг байсан нь тогтоогдсон.

 

  • 2016.06.09-10-ны өдрүүдэд болсон Сангийн сайд нарын уулзалтыг сурвалжлахаар ирсэн БНХАУ-ын иргэн Цү Жин Хао нь 2016 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Чингис хааны нэрэмжит талбай дээр явж байгаад цүнхнээсээ “Sony” маркийн видео камер хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат А гэгч үйлдсэнийг,

 

  • 2016.07.06-07-ны өдрүүдэд болох Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Грек улсын иргэн Christos Giovanopoulos нь 2016.07.04-нд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг Улаанбаатар зочид буудлын орчимд явж байхдаа “Panasonic” маркийн зургийн аппарат хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат О гэгч үйлдсэнийг,

 

  • 2016.07.06-07-нд болсон Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Бельги улсын иргэн Зрис Ванслам Брук 2016.07.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “MB” рестораны задгай талбайд явж байхдаа гар цүнхтэй “Mac book”, “Lumix” зургийн аппарат, 100 евро, паспорт зэрэг эд зүйлээ хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн харьяат Т гэгч үйлдсэн хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30
Монгол:
Цагдаа нарт баярлалаа! Цаг, наргүй ажиллаж ард түмнийхээ амар тайван амьдралыг хамгаална гэдэг туйлын их буян шүү. Ард түмэн мэдэж байгаа. Улам сайн ажиллана гэдэгт итгэж байна.
2016-12-23