Гар утас хулгайлдаг эмэгтэйчүүдийг баривчилжээ
2016-12-23

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор “Үнэгний ав” нэртэй тусгайлсан арга хэмжээг зохион байгуулжээ.

 

Энэхүү арга хэмжээний үр дүнд их, дээд сургуулийн оюутнуудын гар утсыг хулгайлдаг У,Х нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй 15-20 насны бүлэг эмэгтэйчүүдийн толгойлогч болох хоёр этгээдийг баривчилсан байна.

 

Хэрэгтнүүд нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их, дээд сургууль болон худалдааны төвүүдээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ. Хэрэгтэн 15-25 насны Х, Д, А, Х, У, Г, Т нарын эмэгтэйчүүд нь бүлэглэн, зохион байгуулалттайгаар 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа аж.

 

2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгджээ.  Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ.

 

Иймд халаасны хулгайчтай хатуу тэмцэх бодлогыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас баримталж ажиллана гэдгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Emegtei humuus buleglej hulgai hiisen gej unshaad ene emegtejchuudiig uzen yadlaa.ireeduin ehchuud biz dee.ur huuhed ni bas tiroid hulgsich ehiinhee zaavraar bas l niigmiin shaar hulgaichuud bolj urjine biz.sain hashraah heregtei baliar hulgaichuudiin zurgiig ni tavihad yadag bnaa
2016-12-24
ard auysh:
Biti chalch vnrgni ab gedegig enig xeldgvi uym sizyan piyn gadaadadru zugtsan offshortungudig barixig vnegni ab gdgin yadaxda uur ner ugchuuche oldoxgvi bol xulgani av gej nerlechix xa xa xa neree olj ugbuu
2016-12-23