Элэгний эмийг ЭМДС-аас хөнгөлнө
2016-12-23

 
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.


Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт  зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.


Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч  гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.


 Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх  дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

 
  1.  АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
  2.  АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир”  эмийг Монгол эм импекс ХХК
  3. Энэтхэг улсын  "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэрийн "Ледифос"  эмийг  "Ази фарм" компани
  4.  Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн  “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
  5. 2016 оны 10 сараас  Энэтхэгийн "Strides Shasun" компанийн үйлдвэрлэсэн "Вирпас" Монос ХХК тус тус нийлүүлж байна.
 
АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.


Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.


Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд  Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ. 

 
        ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
 
Дүүрэг Үйлчлэх эмийн сангийн нэр Эмийн сангийн хаяг
1. Сүхбаатар дүүрэг
 
 
 
 
 
Маго фарм /Омбол/ 1-р хороо Далай цамхаг 1 давхар
Энх үйлс 2 / Омбол/ 7 хороо Нуурын 7-65
МЭИК Эмийн сан 1 Нарны зам 39
Ази фарм Фарммаркет 4 хороо 50 мянгат 22 байр
Ази фарм 8 8 хороо Оюутны гудамж 10/1 байр
Монос-Метромалл 6-р хороо 1 Метромалл худалдааны төвийн байр
Монос 11 8-р хороо 11-р хороолол 1-184 тоот
2. Баянгол  дүүрэг Оранж /Омбол/ 3-р хороо Нарны хороолол7-124
Магофарм / Омбол/ 19 хороо 4 хороолол 51 байр
МЭИК Эмийн сан 3 Капитал таун 1-р давхарт
МЭИК Фарммаркет-5 10-р хороолол шинэ дэлхий хотхон
Ази фарм БГД -4 4 хороо 2 хороолол
Ази фарм БГД -12 12 хороо бичил хороолол
Монос-25  2-р хороо Чингүнжавын гудамж 9
Монос-Магда 18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
3. Баянзүрх дүүрэг
 
 
 
 
 
 
Календула/ Омбол/ 18 хороо Дархан детект эмнэлэг
Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/ 8 хороо Шархад 40 -248 байр
МЭИК Фарммаркет-2 Офицерууд ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
МЭИК Фарммаркет-3 Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
Ази фарм БЗД 16 хороо 16 хороолол 45 байр
Саргун асархуй /Ази фарм/ 1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
Монос- Энканто 26-р хороо Оргил  худалдааны төв
Монос-13 18-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
4. Чингэлтэй дүүрэг
 
 
 
 
 
Нони /Омбол/ 3 хороо Капитал центр
Төхөм фарм /Омбол/ 1 хороо 35 -р байр
МЭИК Фарммаркет-1 Бишрэлт Худалдааны төв        1-р давхар
МЭИК Эмийн сан 2 Улсын их дэлгүүр 1-р давхар
Ази фарм ЧД 3 хороо 50 мянгат
Монос-Төв 4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
Монос-37 2-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
5. Хан-Уул  дүүрэг
 
 
 
Цэгэма /Омбол/ 19 хороолол Үйлчилгээний төв
Энх үйлс 1/ Омбол/ 16 хороо Буянт ухаа 1
  МЭИК Эмийн сан-4 Нисэхийн 58-р байрны 1-р давхар
Ази фарм Нисэх 16 хороо морингийн зам 57 байр
Монос -Оргил 1-р хороо Оргил шилтгээний байр
6. Сонгинохайрхан дүүрэг Еврофарм Цамбагарав /Омбол/ 14 хороо 13 байр
Еврофарм Хархорин / Омбол/ 15 хороо 19 байр
МЭИК Фарммаркет-4 Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
МЭИК Фарммаркет-6 5 шар, Капитал банкны 1-р давхар
Медивико 2 /Ази/ 17 хороо 1 хороолол 32 байр
Монос-Хархорин 17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
Монос-5 шар 18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
7. Налайх дүүрэг
 
Түвшин тун /Омбол+Монос/ Нэгдсэн эмнэлгийн хашаанд
Согоон бор /МЭИК/ 2-р хороо 20р байр 175 тоот
Эмийн бамбай /Ази/  2р хороо 21байр 3 тоот
8. Багануур дүүрэг Ухаа булаг                                             /Омбол +МЭИК +Монос/ 1-р хороо 13-р байр 2 тоот
Тайн ам /Ази/ 1-р хороо 12-р байр 2 тоот
9. Багахангай дүүрэг Хэнз хонгор /Ази/ 2р хороо Өртөөний 33 тоот

 

 
Shuud.mn
Сонин хачин