Ерөнхий сайд харамсаж байгаагаа илэрхийлсэн
2016-12-23

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНХАУ-д ажиллаад ирсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.

 

-Энэ айлчлал ямар зорилготой байсан бэ?

 

-Одоогоос хоёр долоо хоногийн өмнө миний бие УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, МАН-ын нэг төлөөлөл гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй айлчлах үеэрээ БНХАУ-ын Коммунист намын Гадаад хэргийн дэд сайд, Засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд нартай уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг хүргэж өгсөн. Захидлын гол агуулга нь хоёр орны харилцааг ойрын хугацаанд хэрхэн сайжруулж болох вэ гэдэг асуудлыг хөндөж гурван үндсэн зарчмыг томъёолсон. Тухайлбал, Монгол Улс тус улсын “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмждэг. Манай улсад шашин төрийн асуудал тусдаа. Далай лам нь шашны байгууллагын шугамаар Монгол Улсад ирсэн. Хэдийгээр Монголын төр засгаас уриагүй боловч бид цаашдаа Далай ламын манай улсад айлчлах асуудалд анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авч ажиллана. Мөн Х Богдыг тодруулах болон сургаж бэлтгэхдээ гаднын ямар нэг шашны нөлөөлөл оруулахгүйгээр Монгол Улсын шашны хутагт хувилгаадууд өөрсдөө тодруулж эх нутагт нь сургана. Монголын тал Далай ламыг эх орондоо хүлээж авсан тал дээр харамсаж байна гэсэн утгыг захидалдаа илэрхийлсэн.

 

Хятадын зүгээс бидэнд тавьж байгаа шаардлага тун тодорхой. “Далай лам салан тусгаарлах бодлого баримталдаг. Гэтэл Монгол Улсын төр засаг Далай ламыг нутагтаа хүлээж авсан нь Хятадын эсрэг үзэл санааг дэмжиж байна гэсэн үг. Тиймээс бид танай улстай ямар нэг байдлаар харьцаагаа сайжруулахад хүнд байна” гэж хэлж байсан.

 

Бидний өгүүлсэн захианаас хойш харилцаа нааштайгаар эргэх хандлага байгаа. Цаашид товлосон айлчлалууд үргэлжлээд явах магадлалтай. Өнөөдөр чуулганы хуралдаан дээр зарим нэг гишүүд “Далай ламд виз олгохгүй гэж байна”, “Тусгаар улс гэдэг зүйл алдагдлаа”, “Хятадын тал тулган шаардалт хийж байна” гэх мэтээр ярьж байна. Бид Далай ламд виз олгохгүй, Далай ламд дургүй ч гэдэг юм уу тэр өнцгөөс ерөөсөө хандаагүй. Өөрөөр хэлбэл, шашин шүтэх эрх Монгол Улсын иргэн бүрт нээлттэй.

 

Эдийн засгийн гол түнш хөрш улсуудтайгаа улс төр, эдийн засгийн хувьд харилцааны хүйтрэл бий болох юм бол Монгол Улсын эдийн засаг тийм амар дээш гарахгүй. Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байгаа үед иргэн бүр улс төрийн болон эдийн засгийн харилцааны асуудалд анхаарах ёстойг ард иргэд ойлгох байх гэж найдаж байна.

 

-Ерөнхий сайдын БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидалд “уучлалт гуйж байна” гэсэн үг байсан уу?

 

-Ерөнхий сайдын захидалд уучлалт гуйж байна гэсэн үг байхгүй. Харин ийм зүйл болсонд харамсаж байна гэсэн үг бий.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yundaa haramssan yum, ta nariig songoson ard tumen haramsaj baina
2016-12-24
Zochin:
Haramsah uuchilt guih hoyr chini utga neg yum bishuu bitgii ard tumnee doromjil
2016-12-24
Зочин:
Өвдөг сөгдөөд гуйлга гуйж эх орноо зарах гээд явж ирснээ худлаа манжил.манай дарга нар дандаа худлаа ярьдаг.элбэгээ бол бүр хошигруулна гээё
2016-12-24
Mgl irgen:
Manjiin haand baraalhaad irsen ayatai l um yarijee hoorhii, yamar ichdeggui um be, hoorhii chaavaas,MAN estoi novshnuud
2016-12-24
Зочин:
Haramsaad bhda yahav de
2016-12-24
Зочин:
МАН гөлөг болжээ ганц гар далайхад навтайж байна
2016-12-24
Зочин:
Шаалдаа үхсэнээ харамссанаа илэрхийлэх Монгол улсын төрийг доромжлон харьцаж байхад баталж байгаа юм шиг өөрсдөө гүйж очиж хуцаад байдаг сданууд Наад хужаа нар чинь та нарын бөгс долоож байгааг тоохгүй удахгүй боовоо хөхүүлнэ тэгээд анусдана Монголыг байхгүй болгоно шүү дээ лалруудаа Гадаад харилцаа гэж түй болсон байна шүү дээ Та нарын хажууд захын хөгшин буурай очоод толгойг нь илэх гэж байгаа юм шиг болж байгаад тонгорч унагачихаад амыг нь бариулаад ирнэ за юу
2016-12-24
zakuusaa:
TURD BGA NI AJLAA HIIE IRGED HIIH YOSTOIGOO L HIIE TURD BGAA HEDIIGEE HARAAJ ZUHEHEE AZNAAD UURSDIIGUU HAR . UURUU 100 HUVI ZUV YACJ CHADAJ BN UU TUR BOL UURUU TSEVERSHINEE ZAMBARAAGUI HUULIGUI ENE HESEG UE TUGSUJ BGAA
2016-12-24
Зочин:
shashny asuudald durak j , erdenebat kharamssanygaa ilerkhiilne gedeg chini uuchlalt guysantay adil bish uu?
2016-12-24
chiil:
Man unekheer gulug boljee
2016-12-24
Зочин:
Zail MAN golognuud min
2016-12-23
Зочин:
Tsusan torol yum bolhooroo setgeld ni hurtel bichee biz
2016-12-23
Зочин:
J
2016-12-23
Etka:
MAN ogtsot
2016-12-23