Б.Тэгшбаяр шилдэг залуу тамирчин болов
2016-12-24

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно 2016” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2016.12.23/ болж өндөрлөлөө.  Энэ жилийн "Бөртэ чоно-2016" наадмын шилдэг залуу тамичрнаар ОУХМ Б.Тэгшбаяр тодров.

 

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд оролцож, дэлхийн аварга болсон билээ.  Түүний энэхүү амжилтыг өндрөөр үнэлж шилдэг залуу тамирчнаар нэрлэжээ.

 

Б.Тэгшбаяр нь “Tour de Mongolia 2015” тэмцээний шилдэг залуу тамирчин. “Yunnan Grandfondo 2015” олон улсын тэмцээний хүрэл, Парисын цомын тэмцээний мөнгө, “Troffen anadia 2016” тэмцээний хошой хүрэл, УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальт. 2016 оны тойрог замын залуучуудын ДАШТ-ий аварга болоод байна. Монголын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бахархаж байна. Амжилт.
2016-12-25