Хуримтлалтай иргэн хямрахгүй
2016-12-23

 

“Өртэй хүн өөдлөхгүй дээ” гэж автомашин зээлээр авах гэж буй хүүгээ муу ээж минь зэмлэнгүй ширтэхэд “Залуу насны чимэг чинь өр шүү дээ ээж минь” гээд ах тоомжиргүй хариулж билээ. Тэр хэдий хошигносон ч байдал ийм л байна.

 

Өнөөдөр манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээг бид олонтоо сонсож байна. Тэгэхээр хүн амын ихэнхи нь хуримтлалгүй гэсэн үг. Харин 2008 оноос хойш ипотекийн зээлд  88 мянган өрх хамрагдсан байх юм.  Сард 600 орчим айл шинээр ипотекийн зээлд хамрагдаж, тэдгээр иргэн 35 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байна.  Тэгэхээр манайхан хуримтлал үүсгэж чаддаггүй ч харин зээлийг бол төлчихөөд байдгийг харж болохоор юм. Бас нэг зүйл. Ах маань мөнгөө дансандаа хадгалж хувийн санхүүгээ зохицуулж чадахгүй болохоороо хугацаатай хадгаламжинд хадгалуулдаг аж. Гэсэн ч мөнгө хэрэг болсон үед өнөө хадгаламжаа  хамгийн түрүүнд нэхэн санаж, хадгаламжаа барьцаалан зээл авдаг байсан гэнэ. Хэрэгтээ хадгалахаар үрчихдэг, хадгаламжинд байршуулахаар бас үрэх аргаа олчихож байгаа юм. Тиймдээ ч  өөрсдийгөө дөнгөнд оруулж, зээлд хамрагддаг юмдаг уу гэмээр.  Хүмүүс бүгд адилгүй шүү дээ гэж үүнтэй санал нийлэхгүй хүн таарах л байх. Гэхдээ бидэнтэй хөл нийлүүлэн алхаж яваа дундаж амьдралтай хүмүүсийн амьдралын бодит төрх ийм л байна. Угтаа  зээлтэй гэж толгой гашиглаж явахын оронд хуримтлалтай сэтгэл “өег” амьдрах нь амар баймаар.

 

Ер нь өртэй биш авлагатай амьдрах арга ухаан, орлоготой иргэн бүрт хуримтлал бий болгох боломж бий. Хувь хүн, компани, улс орон зөвхөн хөдөлмөрлөж, бүтээж, олон жилээр хуримтлуулж, тэр хөрөнгөө цагт нь өгөөжтэй ашиглаж л хөгжин цэцэглэдэг болохыг хөгжсөн орны түүх бэлхнээ харуулж байна.  Тухайлбал Монгол Улсын үндэсний хуримтлалын хэмжээ дөнгөж 28 хувьтай байхад Катар улсад энэ үзүүлэлт 62, Кувейтэд 56, Хятадад 50 хувьтай байдаг аж. Олон улсын валютын сангийн тооцоогоор Катарын иргэд өнгөрсөн жил 200 тэрбум, Кувейт улсын айл өрхүүд 186 тэрбум, Хятадын хүн ам 8.9 их наяд ам.доллар хадгалсан байна. Атал монгол улсын хүн амын дийлэнх нь ямар ч хуримтлалгүй, дансандаа нэг ч төгрөггүйг судалгаагаар тогтоожээ.

 

Олон улсад хадгаламжийн хэмжээ өсөж байгааг бүхий л зүйлд нарийн тооцоотой, нягт нямбай ханддаг Германчуудын жишээнээс харж болох.  Герман гэр бүл сар бүр орлогынхоо 11 хувийг хадгаламжиндаа хийдэг байна. Тэд хүүхэд ахуй наснаасаа л хуримтлалын тухай асар өргөн мэдлэг эзэмшсэн байдаг. Харин манайхан дадалыг зуршил болгож чаддаггүй, сураагүй ард түмэн. Германд орон сууцны зээл маш хатуу бөгөөд хэрэглээний зээл гэж байдаггүй учраас иргэд нь том худалдан авалтдаа зориулж мөнгөө хуримтлуулахаас өөр аргагүй гэнэ. Үүнээс харахад, Европын орнууд нь иргэдээ өрийн дарамтад оруулахгүй байхаар банк, санхүүгийн бодлогоо гаргажээ. Ийм байдлаар ихэнхи улс орон иргэдийнхээ хадгаламж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль, журамтай. Гэтэл манайд тийм хууль үгүй. Тиймээс Монгол Улсын төр засаг нь, хувийн хэвшил, ард иргэд нь ч хөрөнгө мөнгөө хуримтлуулах, санхүүгийн нөөц боломжоо ухаалаг удирдах хэрэгтэй байна. Чухамдаа төр нь өртэй, иргэн нь зээлтэй байдлыг халах цаг ирээд байгаа юм. Хуримтлалын талаарх дадал зуршил манайханд байдаг уу гэвэл байдаг. Гэвч  үнийн дарамтаас болоод хадгалж хуримтлуулж чадахгүй байна гэж хүмүүс их ярьдаг. Тиймдээ ч манайхан байгаагаа үрчихээд халаас хоосон алхаж явах дуртай.  Харин тэгэхэд Хятад, солонгосчууд зарлагаа багахан хэмнээд үлдсэн мөнгөө хуримтлуулсаар.

 

Бидэнд гагцхүү хуримтлалтай болоход урт хугацаанд үүсдэг тул түүнийг бий болгоход  тэвчээр хэрэгтэй байгаа юм. Олон удаагийн давталтаар дадалийг зуршил болгох нь чухал юм. Шинжлэх ухаанд нэг үйлдлийг 21 удаа хийхээр автомат болдог гэсэн тодорхойлолт байдаг. Иймд бяцхан тооцоолол хүргэе.

 

Хүн болгоны орлого зарлага өөр учраас харилцан адилгүй дүнгээр хуримтлал үүсгэх байх. Миний бодлоор хамгийн багадаа өрхийн орлогын 5-10 хувийг хуримтлуулаад явахад тохиромжтой. Статистикийн судалгаанаас харахад Монгол улсын дундаж цалингийн хэмжээ 850 мянга гэсэн тоо байгаа. Үүнээс үзэхэд залуу гэр бүл хоёулаа ажил эрхэлдэг бол өрхийн орлого 1,7 сая орчим, үүнээс сар бүр 85’000-170’000 төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой. Цалингийнхаа 10 хувийг 10 жил хуримтлуулж чадвал 46 сая төгрөгийн хуримтлалтай болох ба зөвхөн хүүнд нь л гэхэд сар бүр 560 мянган төгрөгийг банк танд төлнө. Өнөөдөр арилжааны банкны хадгаламж жилийн 15-18 хүүтэй байна. Тэгэхээр таны хадгалуулсан мөнгө жил тутамд 20 хувиар өснө гэсэн үг.

 

Ингэснээр эдийн засаг яаж ч хямарсан иргэд санхүүгийн баталгаатай, улсын эдийн засаг дархлаатай болно. Тэгж гэмээнэ иргэн баян, улс хөгжилд хүрэх ажгуу.

 

Шууд.мн сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
өвгөн:
ажилтай байх, энэ нь зохих түвшинд үнэлэгдэдэг байх, хөдөлмөрийн хуулиа хэн ч зохих байдлаар мөрдөх, олон хүн чадвартай байж, өөрөө үйлдвэрлэгч болох, хувийн хэвшлийн хэн сайн засаглалыг бэхжүүлэх, уул нь энэ чиглэл үндсэн хуульд бий, тэгээд гэдэгт өнөөгийн удирдагч чадна гээд очсон хүмүүстэй холбоотой, монголын хүчирхэг болгох зорилго тавих дээдэс харагдахгүй байна, харх оргиод байна, Ч. Сайханбалай шиг .......
2016-12-27
zochin:
Udahgui baaj, sheehed tor zasag uramshuulah yostoi geh yum bna l daa
2016-12-27
Зочин:
Би 2 жилийн турш 2 сая төгрөг цуглуулсан. Түүнийгээ машин авахаар хадгалж байгаа.
2016-12-26
zochin:
hurmitlal uusgesen irgedee tor zasag ni uramshuuldag bol bolj l baina sht
2016-12-26
zochin:
Udahgui baaj, sheehed tor zasag uramshuulah yostoi geh yum bna l daa
zochin:
bankuud yg 20 huwiig bodoj ogdog uu
2016-12-26
fjjgjggj:
Germanchuud sain hadgaldag harin mongolchuud ymar ch bodlogoguu urj l baiwal sanaa ni amardag humuus ireeduigee eroosoo bodohguu
2016-12-26
Зочин:
Өрөө яаж төлөе гэж байхад үхснийх нь хуримтлал. Хүсэл байв ч хуримтлуулах боломж байхгүй шт. Амьдралд ойрхон юм бич
2016-12-26