Улаанбаатарт 17 хэм хүйтэн
2016-12-25

Баруун аймгуудын нутггаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын баруун өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 26-31 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин