Эхнэрээ мөрдвөл хоригдоно
2016-12-25

Өнгөрөгч 7 хоногт тууз айчлах шахуу баяр хүргэлт дор  нэг хууль төрлөө. 12 жилийн дараа ганц тохиож буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай .хуулийн зарим заалтууд өрөөсгөл харвал төрөөс гэр бүлийн амьдралд гүнзгий гар дүрсэн хууль юм.

 

 

Санхүүгийн хувьд боосон хавчсан байдал үзүүлэх, тэжээн тэтгэхээс зайлсхийх, нууцаар мөрдөх, нэр төрд нь халдах зэрэг онцгой нэмэлт үйлдлүүдийг тодорхой заан өгсөн нь энэ хуулийн гол дэвшил бас том гажуудал үүсгэх эрсдэл.

 

Энэхүү хуулийн ялын санкц дотор торгох гэж байхгүй. Хуулинд заасан хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийг үйлдсэн ба тэр нь тогтоогдсон гэж үзвэл шууд хорино. Цаашлаад шүүхийн тогтоолоор 2 жил хүртэл хорино.

 

Хүүхдээ балбаад эхнэрээ нүцгэн хөөж явуулаад байдаг архичин эрийн төрхөөр гэр бүлийн хүчирхийллийг төсөөлдөг байсан үе бий. Одоо дарамт хүчирхийлэл өөр болсон. Адгийн зодох нүдэхээс мөрдөн хавчих, нэр төрд нь халдах зэргээр байнгын дарамт үзүүлэгчид байдаг. Сонгодог болсон түвшиндээ мөнгө санхүү нийгмийн байр сууриар нь шантаажлан нэгнийгээ дарамталдаг асуудал бий. Энэ нь одоо зөвхөн Мөрдөгч  Деррик –ийн асуудал биш Монголын цагдаа хуулийнхан авч үзэх эрх зүйн үндэс бий болжээ. Бэлгийн элдэв дарамт, гаж хүчирхийлэл үзүүлж дарамталдаг ч тохиолдол амьдрал дээр байгаа талаар эх сурвалжууд ичингүйрэн дурсаж л байдаг. Энэ нь хуулинд яг нэр заан ороогүй харагдана. Гэхдээ сэтгэл санааны дарамт, эрүүл мэндийн эсрэг гэдгээрээ тооцогдоод явчихаж болно гэж хууль санаачлагчид үзсэн бололтой мөн л ичингүйрэн тойрсхийгээд өнгөрлөө.

 

Эрүүл мэнд амь насанд шууд заналхийлж байдаг зүсэн зүйлийн хэлбэртэй хүчирхийлэл дарамтаас хохирогчийг дор хаяж хоёр жилээр салгах хуультай болжээ.

 

Хуулиас онцлох нэг ишлэл бол энэхүү хууль хамтран амьдрагч нарт мөн адил үйлчлэлтэй. Айлын охиныг авч суухаасаа өмнө жижиг өрөө хөлсөлж аваачаад  элдвээр дарамтлаад салж явахаа үздэггүй “харгис харамч хайрт”-ууд амьдрал дээр байдаг. Зарим нэг нь хардаж нүдсээр байгаад алчихсан талаар нийгэм даяар шуугиж байлаа.

 

Ингээд хүчирхийллийн эсрэг бие даасан хуультай болж төр гэр бүлийн зарим харилцааны зөрчилд гэмт хэрэг тооцон ял асуухаар боллоо. Харин хууль амьдралд биелэх өөр ойлголт. Заалт нэг бүрийг нь амьдралд хэрэгжүүлэхээр зөрчилтэй асуудал бий болдог. Эхнэр нөхрөө нууцаар мөрдөх гэдэгт юуг авч үзэх вэ. Үүгээр мөнгөтэй хатагтай ноёд маань бие биенээ дарамталж их мөнгө нэхсэн эсрэг шантааж хийгээд сууж байж чадна. Хэн нэгнээр өөрийгөө мөрдүүлсэн болж өшөө авах байдлаар нэгийгээ хэрэгт гүтгэж мэднэ.  Эхнэр нөхрөө сошиал сүлжээнд зураг хөрөгтэй нь тавиулж нэр төрд нь халдах , халдахаар заналхийлж шантаажлах үзэгдэл бараг хэвийн зүйл болоод байна. Үүнийг ялгаж салгаж тогтоох хэргийг үнэн зөв тогтоох нүсэр ажил нь цагдаагийнхны нуруун дээр үлдлээ.

 

Хууль тун яаруу буюу шинэ оны эхний өдрөөс үйлчлэх юм байна.  Гэрч хохирогч хүчирхийлэгчдийн хооронд уулзуулахгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлэх хамгаалах, тусгаарлах байр хаана байна. Хүчирхийлэл үйлдэгчдийг зан байдлыг засах суралт явуулах нөхцлийг бий болгох төсөв мөнгө аль багцад суусан байгаа вэ.  Ийм онцгой сургалт явуулах эмч сэтгэл зүйч нарыг тусгайлан сургах уу. Шүүхийн эмч нар цалиндаа багтаагаад явуулаад байх уу. Үр дүнг нь хэрхэн хэмжих вэ. Хоёр жилийн дараа хүчирхийлэгч бүүр “мэргэшээд” зэрлэгшээд гараад ирэх үү. Засраад гараад ирэх үү... Ямар орчинд ял эдлэх юм бол. Өнөөх эрүүгийнхэнтэй багш шавь болоод гарч ирэх үү.  Энэ мэт олон зангилааг тээсэн асуултууд хууль хэрэгжүүлэх байгууллагуудад заавал биелүүлэх  даалгавар болон хаяглагдаад үлдлээ.    

 

Хуулийг нэг мөр хэрэглэх орчин бүрдсэн нөхцөлд халуун цэг дээр нь ажиллах цагдаагийнхан амьдралд бодитой хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг төгс болсон гэх магтаалд умбасан хуулийн ард хэлэх ёстой байх.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Эрка:
Эр хүн мөнгөтэй болоод эвдэрдэг бол эмэгтэй хүн эвдэрч байж мөнгөтэй болдог Эхнэрийнхээ хойноос хөөцөлдөж явахаар шууд салсан дээр болох сонголтыг үлдээж байна даа. Дээр нь эхнэрийн талд цагдаа, шүүхтэй холбоотой хүн байвал муухай ч харж болохгүй гэдгийг шууд утгаар нь хуульчилжээ. ......... чи бол дараагийнх нь. Тун удахгүй л нухуулна даа... Бэлтгэлтэй бас бодолтой байгаарай гэж. Чиний олж мэдсэн зүйл чиний эсрэг ашиглагдах болноо гэж. ккк.
2016-12-26
зочин:
эрчүүд 2 эхнэртэй болох юм бол хуулиа л дагана гэж байсан бол эмэгтэйчүүд эхнэрүүд минь хэрвээ нөхөр чинь бие болон сэтгэлзүйн дарамт үзүүлдэг бол хуулиа л дагадаг юм шүү дээ???? бусдыг нь хоорондоо учираа олох асуудал байна......... хэрвээ бусад асуудлаар хуулиа дагах юм бол хүнтэй суух хэрэг ерөөсөө алга. ганцаараа амьдарсантай адилхан болохоор юм байна.
2016-12-26
зочин:
за яахав батлаад гаргаад л мөрдөнө гээд л орхичихдог асуудал бас байнацаана чинь. манайхан нэг юмыг сайн ойлгохгүй бол хичнээн хууль батлаад бүх зүйлийг хуулиар зохицуулах гэвэл өрөөсгөл асуудал. тэгэхээр зүгээр хууль биелүүлэх гэж зовж суухаар нэг нэгнээ үнэн сэтгэлээсээ хайрладаг, хүндэлдэг байхад л уг нь амархаан асуудал шийдэгдчих юм шүү дээ тийм биз дээ???
2016-12-26
Zochin:
DEMJIJ BNA
2016-12-26
Kkk:
Huuhnuud medrel amar banzaldaad bjde.
2016-12-26
Tom:
Phuahahaha. Hiih yumaa olj yadsan har teneguud
2016-12-26
зочин:
эр хүн мөнгөтэй болоод эвдэрдэг бол эмэгтэй хүн эвдэрч байж мөнгөтэй болдог гэх юм
2016-12-25
Зочин:
erchuud huuhen erguulchiheed tegeed ehnereesee salahgui geed zodood hardaad baidag ni setgetsiin uvchtei. tiimees shuud huuliar salgah heregtei.
2016-12-25
Зочин:
olon emegteichuud ut huuhduud muusain shalig eechuud altsgar huuhnuudees bolj zovoh yosgui shuu
2016-12-25
Зочин:
olon emegteichuud ut huuhduud muusain shalig eechuud altsgar huuhnuudees bolj zovoh yosgui shuu
2016-12-25
teneg huuliig esergvvtsegch:
Tun udahgvi baahan hvvhdvvd gudamjind garch terneesee ilvv hvnd bdald oroh um bnda etseg ehiin 2 -n ali neg ni 2-jiliin yl awaad garch irehdee boon vvr bolood garch ireed tun udahgvi vhne yl edelj baih hugtsaand ter ail bvren svirnee huuliar ger bvl baitguai uls ustgaj boldog 200-n iim huuliudyg hujaa 76 batlaj huuliin tamiin togoo bolgoj mongoliig mohoohdoo ashiglah blno odoo mongolchuud oorsdoo zasag bolj huuli shig huuli batlahgvi bol bolohgvi blloo bostsgooy
2016-12-25
Zochin:
DEMJIJ BNA
Нөхөр:
Нөхрөө мөрдвөл бас хоригдоно биздээ?! Гарчигаас үндэслэн асуув.
2016-12-25
Yu ve:
Huchirhiilliin esreg huuli chin odoo yunii tuhai huuli bolchihovoo
2016-12-25
зочин:
Эхнэрийнхээ хойноос хөөцөлдөж явхаар шууд салсан дээр сонголт үлдээж байна уу даа
2016-12-25
Зочин:
Hereg davtan uildvel sanaataigaar huchirhiilj baina gej shuuheer avch uzeh
2016-12-25
Зочин:
оросын судлаач танайд эмэгтэйчүүдийн хүчирхийллийг яаж шийддэг вэ гэжБогд хааны түштэлээс асуусан чинь за даа манайд ч энэ талаар эг их асуудал болоод байдаггүй тэгүүлчихэд нэг их гомдоод байдаг эмэгтэй байдаггүй л юм даа гэсэн гэдэг
2016-12-25
zochin:
mongol es zanshil mongol er huniig sul doroi bolgoj muhuuh huuli
2016-12-25
Зочин:
Олон эмэгтйчуудтэй зэрэг амьдрах нь юу вэ. Эхнийэээсээ салаагуй байж дараагийнхтай хамтран амьдарч хуухэдтэй болоод ахиад ба с уэр хуухэнтэй явах гэх мэт асуудлыг яах юм бол арай дэндуу ес журамгуй зуйл гардаг болоод бна
2016-12-25
Зочин:
ene huuli gadaadiihnii zahialgaar hiigdsen huuli,bur ih huraliin gishuudiig vh eldveer daramtalsan barimt baigaa,
2016-12-25
Зочин:
gadaadiihnii devsfer bolj yavdag mongol yanhanuud galzuurah n l dee.erchuudee.gadaad avgai ter tusmaa islam shashint ulsuudaas avch amidartsgaa
2016-12-25
Зочин:
эцэг эх нь охид хөвгүүдээ баян тарган л хүнтэй суух ёстой юм шиг дарамтлаад хайхтай хүнтэй нь суулгахгүй дарамтлаад байхыг сэтгэл санааны хүчирхийлэлд оруулна биз дээ. үүнээс болж хайртай залуус бие биенээс салж өөрсдөдөө болон өрөөд бусдад зовлон болсон тохиолдол маш их бий шүү. шуналт эцэг эхийн үгээр зохиосон хуурамч стэгэлээр зохиосон амьдралын үр дүнд гэр бүл салалт хүүхэд өнчрөх асуудал үүсч байгаа нь олон байна
2016-12-25
Зочин:
Хууль батлагдлаа. Хууль гарах нь зөв. Гэхдээ бид ёс заншил, уламлал, түүхээ бодох ёстой. Одоо байгаа эдийн засгийн тогтолцоо, нийгмийн уур амьсгал, өрх гэрийн боловсрол, эдийн засгийн байдлаа бодох ёстой олон талаас нь. Хүчирхийлэгч нь эрчүүд байдаг хүчирхийлэлийн үндэс суурийг тавигч нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгааны пүн байдаг юм билээ. Үүгээрээ хүчирхийлэгч нарыг өмөөрөх гэсэн гүй. Бодоод үз байрны зээлтэй, орон сууцны зээлтэй, ломбарданд эд хөрөнгөө тавчихсан 2-3 хүүхэдтэй гэр бүл байна гээд бодъё. Нөхөр нэг өдөр эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэлд оруулжээ. Эхнэр цагдаад хэлдэгч юм уу, хажуу хавирганых нь ч хэлдэг юм уу. Тэгээд барьж хориод шүүхээр шийтгээд шоронд хийжээ. Шоронд орсон хүн ямар хөдөлмөр хийхэв. Нөгөө өр зээл нэхэгдээд үлдсэн хэд нь орох оронгүй, оочих аяггүй болвол яах вэ? Эхнэр ажил хийдэг байж болно. Гэхдээ өр зээлэндээ хүрэхгүй бол яахав. Ажил хийдэг ч Монгол хүний хөдөлмөр Монголдоо үнэгүй шахам шүү дээ. Хууль баталсан эрхэм гишүүд өмөөс нь төлөхгүй нь гарцаа
2016-12-25
Зочин:
Нөхрөө мөрдсэн эмэгтэй сул тавиад явуулчиахуу
2016-12-25
Б.Ганбаатар:
хүчирхийлэлийн эсрэг том алхам цаашдаа улам боловсоронгуй болох бизээ
2016-12-25
bold:
Naad huulind chin ehner ni tegvel gedeg zuil zaalt bainuu maluudaa amaa medehgui aimar aimar huuhnuud bas ih baidiishtee
2016-12-25
aa:
hyataduudiin huselteer mongoliin erchuuliin bugdiin shorond horij avah huseltei bgaa yum bna l daa
2016-12-25
Lam:
Shine shoron Barikh khytadyn tuslamjaar!!!
2016-12-25