Оросын 91 зорчигчтой онгоц сураггүй болжээ
2016-12-25

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” цэргийн нисэх онгоц Сочи хотоос хөөрснийхөө дараа холбоо тасарсан талаар "TASS" агентлаг мэдээллээ.

 

Уг онгоц хөөрөөд удалгүй радарын дэлгэцнээс алга болсон хэмээн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Онгоцонд багийн 10 гишүүнээс гадна 81 хүн зорчиж явсан гэнэ.  Хуваарийн дагуу онгоц Сочи хотоос Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yanaa.....Burhan mini...zugeer baigaasai....hetsuu yum be, baisgeed l olon hunii ami bas.....
2016-12-26
Зочин:
Shuud ch uneheer shuurhai yumaa. Medeelliig ogt hotsrohgui avch chaddag shuu
2016-12-25
Зочин:
Арабууд барьцаалсан байхаа
2016-12-25