Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2016-12-26

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 

 

2016 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 25-30 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  15-17 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин