”Улаанбаатарын утаа”-г хэлэлцэнэ
2016-12-26

Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Мөн хэд хэдэн ажлын хэсэг хуралдах хуваарьтай байна.

 

 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

 

  • Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

 

  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;

 

  • “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт Өргөдлийн байгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
Shuud.mn
Сонин хачин