Ээж, аавууд өнөөдөр жагсана
2016-12-26

 

Утааны эсрэг ээж, аавуудын холбооны санаачлагаар утааны эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон. Уг жагсаал энэ өдрийн 12.00 цагаас 14.00 цагийн хоооронд Сүхбаатарын талбайд болно.

 

Уг тайван жагсаалд 100 гаруй эмэгтэй оролцож Улаанбаатар хотын хорт хийн улмаас хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж аж. Мөн агаарын бохирдлын улмаас эмчилгээнд зарцуулсан мөнгөний нөхөн олговрыг улсаас шаардана гэдгийг тус холбооны дарга Ц.Пүрэвхүү хэлж байсан.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хэдэн шуналтай авгай хүүхнүүд бас жагсаалаар далимдуулж мөнгө албан тушаал олж авдагаа болимоор доо. Ард иргэд чинь та нарын тоглоом биш шүү. Ард нь хэн байгаа нь ойлгомжтой
2016-12-26
Зочин:
Хөх инээд хүргэх юм. Утааны эсрэг жагсаал байхдаа яахав дээ. Шийд нь засгийн газраас гаргачихсан байгаа шүү дээ Шөнийн цахилгаан 00 гээд тэрнээс өөр арга байхгүй
2016-12-26
Зочин:
Утааны гол шалтгаан нь гэр хороолол, хуучин машин, хотын бүсэд байгаа үйлдвэрүүд. Эдгээрийн асуудлыг шийдэхийн тулд ард түмэнд таалагдахгүй олон шийдвэрүүлд гаргах байхдаа. Энэнд бэлэн үү, сонгуулиас айгаад тэнэг бодлого, мөнгө тараасаар байгаад улс ийм байдалд орсон гэдгийг иргэд ч бас ойлгох хэрэгттэй.
2016-12-26
зочин:
Миний мэдэхээр утааны асуудлыг 26 жил ярьлаа гарсан үр дүн хаана байна.Утааг Ганцхан жаргалтулгын Эрдэнэбат тавиад байгаа юм уу.Мөнгөтэй байхадаа утаагаа шийдэж ччадаагүй байж ниргэсэн хойно нь хашгирна гэж одоо арга хэмжээ авах ч мөнгөгүй байж юун жагсаал та нарын үр дүн гаргахыг чинь харах юмсан
2016-12-26