“ТУ-154” онгоц: 11 цогцос олжээ
2016-12-26

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос хөөрөөд долоон минутын дараа төв станцаасаа холбоо тасарч, радарын дэлгэцнээс алга болсон билээ.

 

Онгоц Хар тэнгисийн эргээс 1.5 км-ийн цаанаас олдсон талаар “TASS” агентлаг мэдээлсэн. Уг онгоцонд багийн найман гишүүн болон 84 зорчигч зорчиж явсан байна. Ослын газар 300 гаруй хүн ажиллаж эхэлжээ. Тэгвэл аврагчид уснаас 11 хүний цогцсыг олж, таних ажиллагааг эхлүүлсэн аж.  Одоогоор ослын шалтгаан мөн хэдэн хүн амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

“ТУ-154” онгоц хуваарийн дагуу Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ.

 

Ерөнхийлөгч В.Путин онгоц осолдсон шалтгааныг олох шуурхай комисс байгуулжээ. Уг комиссыг Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүлж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин