Чилид 7.7 баллын хүчтэй газар хөдлөв
2016-12-26

 

Чилийн өмнөд хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Газар хөдлөлтийн улмаас цунамигийн аюул нүүрлэж болзошгүй байгаа талаар албаныхан мэдээлж, ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

 

АНУ-ын Геологи судалгааны төвөөс “Өнгөрсөн амралтын өдөр 14.00 цагийн орчимд .6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн” гэж мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн голомт нь Пуэрто Монт хотоос 230 км-ийн зайд, газрын гүний 34 км-ээс чичирхийлжээ.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар хүний амь эрсдээгүй болохыг Гамшгаас хамгаалах төвөөс баталлаа. Харин иргэд эд материалын хохирол амссан гэнэ. Газар хөдлөлтийн бүсээс холгүй байрлах авто зам хагарсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин