АН-д гишүүнээр элсэгчдийг бүртгэж эхэллээ
2016-12-26

АН-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-АН-ын даргын сонгуульд оролцох намын гишүүдийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой АН-ын  даргын тушаал гарсан. АН-д гишүүнээр элсэх  иргэдийг бүртгэх үйл ажиллагааг орон даяар өнөөдрөөс эхлэн явуулж байна. АН-ын шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа 12 дугаар сарын 8-наас эхлээд явагдсан. Энэ үйл ажиллагаанд батлахаа гээгдүүлсэн болон шинээр элсэх хүсэлтэй хүмүүсийг бүртгээгүй байсан. Одоогоор орон нутагт цас зудтай байгаа учир шинэчилсэн бүртгэлийн явц удаашралтай байгаа хэмээлээ.

 

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор Хэнтий аймгаас эхэлсэн.  Өнөөдөр Төв аймгийн АН-ын  гишүүд дэмжигчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм.  АН-ын даргад нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн хорооноос баталсан дотоод журмын дагуу уулзалт, сурталчилгаагаа хийж байгаа юм. Тухайлбал, нэг нэр дэвшигч сурталчилгаандаа хоёроос илүү машин авч явахгүй, 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, албан ёсоор штаб байгуулахгүй, тус, тусдаа сурталчилгаа хийхгүй байх зэргийг журмаар зохицуулжээ.

 

АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл ирэх оны нэгдүгээр  сарын 6 хүртэл үргэлжлэх юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Улс тор судлаач.:
Ер нь “намын гишуудийнхээ хурээнд буртгэлээ хийгээд, санал хураалтаараа сонгуулиа хийчихгуй, шинээр намд хун элсуулсэн болж, гаднаас баахан хун оруулж байгаад сонгууль явуулсан болж байгаа нь Ц.Элбэгдорж мэтийн ШУДАРГА ЮМ ШИГ ЯРЬЧИХААД, ХУУЛЬ, ДУРЭМГУЙ БУХ ЗУЙЛИЙГ ХУЛИНАН АРГААР ХИЙЖ, Н.АЛТАНХУЯГ МЭТИЙН УНЭНЧ ШУДАРГААРАА ЯВЖ БАЙГАА ХУНИЙГ ЗАМААСАА ЗАЙЛУУЛАХ ГЭСЭН НЭГЭН ХУУЛЬ БУС УЙЛДЭЛ ШУУ ДЭЭ. Энд Н.АЛТАНХУЯГ мэтийн МУУ АРГА МЭДЭХГУЙ НОХДУУД ГЭНЭДЭЖ БАЙГАА БАЙХГУЙ ЮУ ДАА. Одоо Н.Алтанхуяг нэр ээ татмаар юм даа.
2016-12-27
БОЛЬИО ЧИ:
ЧИ БҮҮ ХУДАР ГАЙХУУЛААД ДАЛДАЙГААД БАЙ. ЧИМЭЭГҮЙХЭН ХОЛДООД ЗАЙЛААД ӨГ. ХЭН ЧАМАЙГ ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭЭДЭХ ГЭСИЙМ. ШАЛ ХУДЛАА ГАР
2016-12-27
өвгөн:
уул нь хэрэг ба, толгой өмхийрсөн, зас, ухаан хэрэгтэй, мөнгө бага хэрэгтэй, цаадуул чинь чихэр долоолгонодоо, яахаа сайн болдоо, одоо их сагсагнах хэрэггүй байхаа, ардчилагчид аа
2016-12-26
зочин:
Ардчилсан нам шинэчлэгдэж, бохир улстөрийг үгүй болгох ёстой. Тэгж чадахгүй бол тар. Та нар Монголд өөрчлөлт авчирсан. Одоо дахиад бүр шинэчлэл хийх үүрэгтэй.
2016-12-26
иргэн:
1200 төгрөг төлж элсээд мөнгө амлавал дэмжинэ. дараа хэд хоногоос өргөдлөө өгөөд гарна даа.
2016-12-26
bold:
gishuun bolood negii ni demjeed sanalaa uguul arhi yumuu mungu ugnu bizdee bi elsenee
2016-12-26