Баянхошууны иргэд чимээгүй “үхэж” байна
2016-12-26

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэд гартаа хиймэл хүүхэд өлгийдөн барьжээ.  Хүүхэд тэврээгүй нь “Хүүхдүүд үхэж байна”, “Цэвэр агаар бидний ирээдүй” гэх зэргээр уриа зоолон барьсан харагдана. Энэ бол Сүхбаатарын талбайд утааны эсрэг жагсаж буй эцэг, эхчүүд.

 

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Энэхүү холбооны санаачлагаар утааны эсрэг жагсаал зохион байгуулж, төр засагт шаардлага хүргэхээр болсон билээ. Уг арга хэмжээ энэ өдрийн 12.00 цагаас 14.00 цагийн хооронд төв талбайд болох юм.

 

Уг холбоо нь 23 мянган гишүүнтэй аж. Холбооны гишүүд жагсаалд оролцохоо мэдэгдээд байсан ч өнөөдөр 200-300 орчим эцэг эх жагсаалд оролцож байна. Тус холбооны дарга, хоёр хүүхдийн ээж Ц.Пүрэвхүү сүүлийн нэг жилийн хугацаанд хүүхдүүдийнхээ эмчилгээнд 3 сая орчим төгрөг зарцуулжээ. Ингэснээр өрхийн цалингийн ихэнхи  нь утаанаас үүдэлтэй эмчилгээнд зориулагдсан болохыг тэрбээр хэлээд эмчилгээний мөнгийг төр засгаас нэхэмжилж буйгаа хэлж байв.

 

Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна.  Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг утааны эсрэг ээж, аавуудын холбооноос гаргажээ. Ингээд жагсаалд оролцож буй эцэг, эхчүүдийн үзэл, бодлыг хуваалцлаа.

 

Цахилгааны тарифийг тэглэсэн ч утаа багасахгүй

 

Гэр хороололд амьдардаг эцэг, эхчүүдийн төлөөлөл “Би утаан дунд амьдардаг. Манайх шалны халаалттай. Ерөнхий сайд цахилгааны тарифыг тэглэх шийдвэр гаргасан байна. Ингэлээ гээд утаа багасгах боломжгүй. Цахилгаанаар халдаг шал тавьлаа гэж бодоход хоёр өрөөний шал л хална. Шалаа халааж байхдаа би цахилгаан тогоогоо залгаад хоолоо хийх эрх байхгүй. Давхар залгахаар тогны хүчин чадал хүрэлцэхүй манай тог тасарчихдаг. Шалныхаа халаалтыг унтрааж байж би дараа нь хоолоо хийдэг. Тог тасарчихвал цахилгаан дуудаж байж залгуулахгүй бол тэр оройдоо бид хөлдөж үхэх аюул учирдаг. Тэгэхээр цахилгааны тарифийг тэглэсэн ч бид хөлдөж үхэх аюулд амьдарч байна. Хөлдөж үхэхгүйн тулд дахиад л модоо, нүүрсээ түлж, агаараа бохирдуулдаг. Тэгэхээр үнэхээр хэрэггүй шийдвэр гаргасан байна. Утааг багасгана гээд зуухыг зуухыг солих биш бодит шийдэл хэрэгтэй байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

 

Гэр хорооллоос биш Засгийн газраас утаа уугиж байна

 

Хоёр хүүхдийн аав Х.Бундхорол жагсаалд оролцож буй аавуудыг төлөөлөн үг хэллээ. Тэрбээр “Утаа гэдэг чимээгүй тахлаас болж хүүхдээ харж чадалгүй эндүүлсэн аавуудыг төлөөлж, хүүхдээ бүрэн хайрлаж амжилгүй хатгалгаа тусгаж алдсан аавуудыг төлөөлж, хүүхэд нь утаанаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон аавуудыг төлөөлж би үг хэлье. Утаагаараа дэлхийд тэргүүлдэг хотод бид амьдарч байна. Эрх баригчид нь ээлж дараалан утааг багасгах амлалт өгдөг. Амласан амлалт нь айлуудын зуухыг солих төдийд л хэрэгждэг. Үр дүнд нь утаа улам ихэсдэг хотод бид амьдарч байна. Гэр хорооллын 200 мянган өрхөд утаагүй зуух тараасан ч утаа улам ихэсч байна. Энэ утаа гэр хорооллоос гарч буй утаа биш. Засгийн газраас уугиж буй утаа юм” хэмээв.

 

Төр, засагт цочироо өгнө

 

Утааны эсрэг жагсаалын санаачлагч Х.Энхбаяр “Улаанбаатарт амьдарч буй иргэд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 7 дахин өндөр бохирдолд амьдарч байна. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан тайланд дурьдсан. Долоо дахин их гэж хэмжигдээд байгаа нь 1994 оны судалгаа байгаа юм. 2011 оны судалгаагаар ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин өндөр бохирдолтойг судалгаагаар баталсан. Тэгэхээр бид маш их бохирдлыг уушгиараа дамжуулан залгиж байна. ДЭМБ-ын хэлснээр дөрвөн жилийн дараа  нийт хүн амын 60 хувь нь уушигны  болон амьсгалын замын өвчлөлд өртсөн, 40 хувь нь хорт хавдар туссан байна гэх харамсалтай судалгааг хэлж байна. Тэгэхээр утаа нийтдээ бидний наснаас 10-15 жилийг хулгайлж байна гэсэн үг.  БНХАУ-д агаарын бохирдлын хэмжээ 532-т хүрсэн тохиолдолд онц байдал зарладаг байгаа юм. Гэтэл манай улсын нийслэлийн СХД-ийн Баянхошуу орчимд 2500-аас давсан үзүүлэлттэй байна. Иргэд чимээгүй үхэж байна шүү дээ.  Байдал ийм байтал төр засаг арга хэмжээ авахгүй байгаа учраас бид эхний ээлжинд цочроо өгөх зорилгоор энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Анхлан ээжүүд санаачлага гаргасан. Харин өнөөдөр аавууд төдийгүй агаарын бохирдолд сэтгэл зовинож буй хүн бүхэн цуглаад байна” хэмээлээ.

 

Утааны эсрэг арга хэмжээг утааг арилтал явуулна.  Төр, засагт үе шаттай шаардлагуудыг тавина гэдгийг жагсаал зохион байгуулагчид хэлж байна.  Улмаар жагсаалд оролцож буй эцэг, эхчүүд Монгол Улсын ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид:

 

  •  Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд онц байдал яаралтай зарлаж шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна

 

Засгийн газарт:

 

  • Агаарын бохирдол гамшийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч бодитой арга хэмжээ авах, Зохих нэмэлт өөрчлөлтийг Гамшгийн тухай хуулинд оруулах

 

  • Засгийн газар, арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа өргөтгөсөн бүрэлдэхүүнээр буюу Ерөнхийлөгч, УИХ-ын бүх байнгын хороодын дарга нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Баянхошуунд зохион байгуулах

 

  • Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө санхүү, хийсэн ажлын тайланг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах

 

  • Агаарын бохирдлыг 2018 он гэхэд 80 хувь бууруулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, 2017 оны нэгдүгээр сарын 26-нд иргэдэд нээлттэй танилцуулах

 

  • Хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлэлт, амбулаторын үзлэг, нас баралтын статистик мэдээг ангилал тус бүрээр долоо хоног бүр ард нийтэд ил тод мэдээлэх

 

  • 2017 оны нэгдүгээр сарын 10-нд нэг ч Монгол хүүхэд эмнэлгшийн коридорт,ү шалан дээр хэвтэж эмчлүүлэхгүйгээр зохион байгуулах, Мөн эмнэлгийн ор хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар буцаагдахгүй байхаар эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх,

 

  • Агаарын бохирдлоос болж өрх айлд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах

 

  • Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан, Эрдэнэт хот, аймгийн төв бүрт шинээр суурилуулж нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх

 

  • Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл 25 хувиар бууруулах арга хэмжээ авах

 

Тус холбооны эцэг, эхчүүд энэхүү шаардлагынхаа хариуг ирэх оны нэгдүгээр сарын 10-ны дотор бичгээр болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаарджээ. Шаардлагыг хүлээж аваагүй, хариу өгөөгүй тохиолдолд төр, засгаас хариуцлага нэхэж огцруулах хүртэл арга хэмжээ авахаа эцэг, эхчүүд мэдэгдэж байна.

 

Мөн эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр жагсаалд оролцож буй хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Albataim shig oorsdoo hodoonoos orj irj hot bohirduulchaad. Bayanhoshuu bol ter chigeere hodoonii shaarnud . Butsaad zailtsgaa
2016-12-26
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-12-26
Zochin:
Huurs, mashiniii huuchin durgui, elder hog tulehee bolih, gadnaas huuchin mashin oruulj irj unahaa bolihoos naash uraa arilahgui baihaa.
2016-12-26
Зочин:
Утаа багасна гэж эрчим хүчний хэрэглээг 0 болгох нэрийн дор орох оронгүй болгох нь дээ. Наад гэр хороололын цахилгааны утас чинь асуудалтай шүү. Одоо энэ утаандаа 20 хоног тэсээд гайгуу болох дээр нь утааг оргүй мартмааргүй байна. Ядахдаа энэ хүүхдүүдийг 4 хоногийн өмнө ч гэсэн амруулах арга хэмжээ авахгүй дээ.
2016-12-26
irgen:
utaag hen uildverleed baina, ter hubuus dor doroo utaa uildverlelee bagasgahiig hicheetsgee
2016-12-26
зочин:
Ийм ашиггүй юманд хэн оролцох вэ. Байранд орчих гэсэн горьдсон хүмүүс л тэнд гозойж бна. Өөрсдөө гал түлэхээ больчихгүй юу. Тэгэж чадахгүй бол утаатайгаа амьдарцгаа.
2016-12-26
Эг:
Чи өөрөө бас очихгүй яасан юм
2016-12-26
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-26
Зочин:
Наад эрх баригчид чинь та нарыг үхэж дуусахаар эх орныг чинь зарж хаячихаад гадаадад цэвэр агаартай улс орон руу арилаад өгнө.
2016-12-26
Зочин:
Нэг л асуулт. Утаагүй зуух гэж ямар юм байдаг юм бэ???
2016-12-26
Зочин:
Нэг л асуулт. Утаагүй зуух гэж ямар юм байдаг юм бэ???
2016-12-26
Зочин:
Nuguu olon Facebookeer hudlaa helberteed baisan hvmvvs yasan be? 20,000 eejvvd geed baisan 200han hvn tsuglaj bainshdee!!!! Mongolchuud ugaasaa iimshdee hudlaa compiuternii tsaanaas neg l ih temtssen bosson eh oronch hvmvvs yg bodit baidal deeree bvgd iim archaagui amin huwiaa hicheesen hvmvvs. Uls oron hugjin mandan bi temtsen, turd garsan hulgaich luiwarchid gej hudlaa tom baahaa bolitsgoo
2016-12-26
Эг:
Чи өөрөө бас очихгүй яасан юм