Автомашинууд мөргөөд хэргийн газраас зугтжээ
2016-12-26

Өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослын улмаас 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

БГД-ийн нутаг Нарны хорооллын 3-р байрны хойд замд амины T.Allion маркийн автомашины жолооч нь амины Mazda Verisa, T.Prius маркийн автомашинуудыг мөргөж, зорчигч О, А нарын 2 хүн гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.

 

Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3-р багийн нутаг Мөнгөн-Овоо гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн Л жолоочтой мотоцикль онхолдож, зорчигч 40 настай Б-н амь нас хохирчээ.

 

Түүнчлэн амралтын өдрөөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 122 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин