Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
2016-12-26

Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүдээр зуслан болон хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгддэг. Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас санууллаа.

 

Хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигчид найдвартай, албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замд албан ёсны гэрээгүй тээвэрлэлт хийж буй жолооч нар нь ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчихгүй байх, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг зөрчил гаргадаг нь зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг аж.

Shuud.mn
Сонин хачин