С.Зоригийг хөнөөсөн хэрэг: Шүүх шийдвэрээ танилцуулна
2016-12-27

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд эхэлсэн. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, шүүгч нар өнөөдөр шийдвэрээ танилцуулах юм байна. Шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагт уншиж танилцуулна. 

 

 

18 жилийн дараа анх удаа болсон шүүх хурлаар Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүгдэгчээр татсан. Тэднийг хүний амь насыг санаатайгаар хэрцгийгээр хөнөөсөн хэргээр шүүж, өнөөдөр шүүхийн эцсийн шийдвэрийг сонсгох гэж байна.

 

Хохирогчийн тал буюу УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүх хуралд оролцоогүй. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан ч шүүхээс улсын нууцтай холбоотой баримт яригдана хэмээн зөвшөөрөөгүй. Тиймээс С.Оюун шүүх хуралд оролцоогүй гэсэн тайлбарыг өгөөд буй юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
bt:
snoy xiigeed l baix jm daa
2017-01-03
Зочин:
Зоригийн хэрэг илрээгүй, илрэхчгүй
2016-12-27