Хар салхи дөрвөн хүний аминд хүрчээ
2016-12-27

 

Филиппинийг өнгөрсөн амралтын өдөр 140 км/цагийн хурдтай “Нок Тен” гэх хар салхи дайран өнгөрсөн билээ.  Уг хар салхи Лусан арлыг дайран өнгөрөгч улмаар нийслэл Манила хотыг чиглэн явж буй юм.

 

Тэгвэл уг хар салхины улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар албаныхан сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Цогцоснуудыг барилгын нуранги дороос олсон гэнэ.

 

Хар салхины улсаас 380 мянган өрх орон гэргүй болж, албанхын 120 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин