Улс төрд мацаж яваа хийгээд буцаж яваа дүү, ах нарт
2016-12-27

 

Япон гэнэт яагаад хүчирхэгжив.

 

Японд XII зуунаас цэргийн хүчирхэг засаглал болох Шогуний хаанчлал тогтож, олон зуун жил оршин тогтножээ.

 

1867-1868 онд Мейжи хааны удирдсан хувьсгал гарч, шинэ үе эхэлсэн байна. Энэ үед түгжигдмэл, гадаад харилцаагүй, хулсан нум сумтай, үхэрт чирсэн анжисаар тутаргын талбайгаа борлуулдаг япон гэнэт үсрэн цойлж, 20 жилийн дотор өндөр хөгжилтэй, хөрөнгөлөг нийгэм байгуулж, тухайн үеийн хамгийн хүчирхэг улс их британи, оросыг гүйцэн, усан флот, орчин үеийн их буу, пулъёматаар зэвсэглэсэн том армитай, үйлдвэржсэн орон болон хувирчээ.

 

Ингээд 1905 он гэхэд дэлхийн хамгийн хүчтэй орон хаант Оростой байлдаж, Цусимын хоолойд баруунаас орж ирсэн 300 флотыг нь живүүлж, порт Артурын дэргэд хуурай замын цэргийг нь хиаруулж, Курилийн арлуудыг булаан авч, дайнд ялжээ.

 

Гайхаж гэлмэгдсэн барууны ертөнц судлаад үзвэл энэ хувьсгалыг хэн хийсэн гээч. Эзэн хааны дэргэд байгуулсан ГЭНРО нэртэй, үндсэн хуулийн бус АХМАДЫН ЗӨВЛӨЛ санаачлан удирджээ.

 

Энэ гэнро гэх улс төрийн туршлагатай ахмадын зөвлөл японы улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэжээ.

 

1940 онд хамгийн сүүлчийн гэнро үхэхээсээ өмнө Гитлертэй байгуулсан эвслийг буруу шүү гэж захисаар үхсэн байна. Япончуудад ахмадын зөвлөл үл мартах түүх ийн үлдээсэн байна.

 

Дэлхийн техникийн хувьсгалыг хэн удирдав.

 

Техникийн буюу үйлдвэржилтийн хувьсгалыг хэн санаачлан удирдав гэдэг дээр маргаан байхгүй, XVIII зууны гуравдах хагаст Англичууд эхлүүлжээ.

 

Тэр үеийн дэлхийн атаман байсан Голландийн хажуугаар англи гэнэт сэхсэн байна.

 

Европ тэр чигээрээ далайн дээрэмчин энэ “Нянгар” яагаад хаданд гарав гэдгийг судлаад үзвэл, англичуудын алдарт протекционизм, түүнд зориулсан Лордын тэнхмийн хэдэн хууль нөлөөлжээ. Үүнийг прусс, австри,швед шууд хуулан авч араас нь дагажээ.

 

Лордын тэнхим буюу пэрүүдийн тэнхим гэдэг нь английн парламентийн дээд танхимд суудаг буржгар парек өмссөн үе дамжсан, энгэрээрээ дүүрэн одон зүүсэн, 70-80 насны өвгөчүүд байсан байна.

 

Одоо ч английн дээд тэнхим лорд тэр чигээрээ насаараа суудаг өндөр настангууд хэвээрээ.

 

Английг хүчирхэг үйлвэржилт явуулахад хэдхэн хууль боловсруулан доод тэнхмээс дэмжлэг авчээ. Ингээд протекцианист шинжтэй хэдэн хууль гаргасан нь

  • Хувийн өмч ба гэрээг яс хамгаалдаг хэнээс үл хамаарах, үр ашигтай шүүх ба хамгаалттай институци бүрдүүлэх

  • Худалдааг өндөр төвшинд явуулах

  • Газар болон үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх

  • Хөдөлмөрийн хуваарийг өндөр төвшин зохицуулах

  • Санхүүгийн зах зээлийг хурдасгах явдал байлаа.

Английн үйлдвэрийн хувьсгалын эцгүүдээр лордууд Кромптона, Аркрайта нарыг нэрлэдэг.

 

Энэ жишээнүүдийг дурдхын учир нь: үр дүнтэй хувьсгалыг амьдралын, улс төрийн, төрийн асар их туршлагатай, эдийн сонирхол, сэтгэлийн хир, шунал тачаал нь тайлагдсан ахмад настан хийхгүй бол залуусын хийсэн хувьсгал цус урсгаж, улс орондоо асар их хямрал авчирхаас өөр юунд хүрдэггүйг францийн их хувьсгал, манай ардчилсан хувьсгалын удирдагчдын алдаа бэлэн нотолгоо болдог.

 

Францийн хувьсгалын эцгүүд бүгд 30 хүрээгүй залуус хоорондоо алалцсаар агуу Дантон, Марат зэрэг 90 сайхан залууг гильтоны илдэн доор аваачиж толгойг нь таслаад түүнийг хийсэн алдарт Ропесьпер хамгийн сүүлд гильтондуулсаар хувьсгал дуусч, франциуд бүгд роялист буюу дарангуйлагчаа хүсэх хүлээлттэй үлдсэн.

 

Энэ бүхнийг нас чинь, туршлага чинь, хүсэл шуналын бохир чинь арилаагүй улс төрд санаархаж яваа залуусд “терпи казак, атаманом будещь” гэж хэлэхийн тулд дурдлаа.

 

Та нар бүү яаар. Цаг чинь ирнэ. Туршлага хуримтлуул, эх орноосоо өмнө өндөр хэргэм, их зоосны жингэнээ сайхан санагддаг дуршил багассан үедээ нам удирдана, шинэчилнэ, улсаа хөгжүүлнэ гэж ярьцгаа.

 

Хөгшин бурхинууд чинь бүх алдаагаа хийчихсэн тэд гэмээ намначилж, алдаагаа засах, их ухаан суусан насандаа яваа, тэднээр жогорхойг нь арчуулах цөөхөн хугацаа байх ёстой.

 

Би өнөөгийн 30-40 настныг доромжлох гээгүй гэхдээ танарын ихэнх нь “харанхуй” үеийн төлөөгч шүү. Үзэл санааны ертөнцөд өөрчлөлт гарч, шүтэж, зүтгэж нэг тийш харж явсан найдвар идиаль алга болж, зөвхөн паргаматик хар амьдрал шүтсэн үеийн төлөөлөгч та нарын ихэнх байна.

 

Ялангуяа боловсорч, түүгээрээ мэргэжилдээ АС болж, амьдаралаа хэнээс ч хамааралгүй авч явах мэдлэг хуримтлуулсныхаа дараа улс төрдөцгөө.

 

Хэдэн сайхан ишлэл үг цээжилж, цээжний пангаар ярьж, хоосон толгойтой байж, ораторийн дугуйланд сууж олны өмнө өөөрөө ч мэдэхгүй юмаа сайхан ярьж сурвал манай өнөөгийн ерөнхийлөгч шиг алсдаа олны ам хазайсан амьтан болно шүү.

 

Энэ бүхний буруутан танар биш, энэ бол системийн шилжилтийн буруу гэж өмөөрье.

 

Философи, физ-математикийн цогцолбор онол болох СИНЭНЕРГИТИКИЙН хуулиар бол ухаандаа өмнөх үеийнхнийг яаж ч муулсан эрэмблэгдсэн, үзэл идеальтай, цэгцтэй боловсролын хүчирхэг системтэй, чанга чадалтай багш нарын хатуу дэглэмд боловсрол олж авсан этгээдүүд. Тэдний ихэнх нь даргын цүнх барьж биш чадлаараа ялгарч, шат дараалан дэвшдэг үеийнхэн. Синэргетикийн хуулиар нэг эрэмблэгдсэн байгаль, нийгмийн үзэгдэл нөгөө эрэмблэгдсэн нийгэмд орохоос өмнө хаос орчноор дамждаг. Ингээд дахин өөр цэгцтэй нийгэмд ортлоо хүний үеийг дамждаг. Энэ хаос үеийнхний олонхи боловсрол, мэдлэг, ажлын чадвар олгох боломжгүй хамгийн тааруухан багш, сургуулиар дамждаг тул өөдөлж болох хамгийн вульгар замыг сонгоцгоодог.

 

Түүний нэг нь улс төрд хөлөө тавиад, өндөр албанд очоод, тансаглах, хөрөнгөжих арга, нүдний өмнөх жишээ болжээ.

 

МАН-ын залуусыг хар, яаж галзуурч байна, АН-ын залуу үе хувьсгал хийснийхээ дараа яаж ялзрав.

 

Манайхны сонгосон Наранхүү гэж гишүүн, тэр Баасанхүү, энэ ерөнхий сайд нарын ярьж байгаа үгийг сонсоод үз. Тас харанхүй нүх.

 

Дахин хэлэхэд бүх юм цаг хугацаатай үе мөчлөгтэй байдаг. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг бол гүн ухаан шүү.

 

Монголд үндсэн хуулийн бус насаараа зөвлөдөг ЗӨВЛӨХИЙН ЗӨВЛӨЛ болох гэнро, лордын баг маш чухал байна.

 

Тэд бол үе үеийн ерөнхий сайд, спикер, ерөнхийлөгч нараас бүрдэх ёстой.

 

Тураны ертөнцөд АКСАКАЛЫН зөвлөл бүхнийг шийдсээр ирсэн түүхтэй.

 

Монгол төрийн ахмадын зөвлөлийг бүх насаар нь томилж, дээд тэнхим болгон залсан цагт цус асгаруулсан эрх мэдлийн хувьсгал биш япон, английн үйлдвэрийн хувсгалын туршлага хэрэгжин гэдгийг тэнхээгээрээ орлин, зарламаар байна

 

Техникийн ухааны доктор Ц.Сосорбарам

 
Shuud.mn
Сонин хачин
Өнөр:
Ахмадын зөвлөлийг дээд танхим болгох нь туйлын зөв санаа.2 танхимтай байхнь хамгийн зөв хэлбэр . Албан тушаалын наймааг зогсооцихвол ,монгол болчихно .энхболдоос зөв юм горьдолтгүй шүү . Газрын наймаа , албан тушаалын наймаагаар л нямдоржоор хамгаалуулж баяжиж төрийг да пууруулж байгаа хүн .
2016-12-28
gomo:
ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧИЖ АМЬДАР ХӨГИЙН ЭР
2016-12-28
Зочин:
chi ardchilaliin byanaar ingej yarij syygaa bh shyy
2016-12-27
Utaagaa arilgah:
Utaanbaatariin ene hort utaa- manan ugaaran dund uls turchid ch uhaalag baih bolomjgui yum daa.
2016-12-27
Bar uls boloh:
Mongol maani bayan saihan oron bilee. Gevch uls tur ediin zasag niigmiin hyamral 4 jil tutam davtagdaad baidag ni economic default- yaduuraas yaaj garahaa medehgui , us, agaar geed buh turliin bohirdol herees heterch jiriin irgen hun eruul amid yavah argagui bolon hugjliin berhsheeltei uls bolood baih shigee. Tiim shuu, ahmad dund zaluu ueiin amid holboog taslahgui bol Mongol BAR uls bolnoo. Gehdee alsiig harsan TOM bodlogo heregtei.
2016-12-27
Зочин:
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад
2016-12-27
Зочин:
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
2016-12-27
Зочин:
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
2016-12-27
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-12-27
Зочин:
chi ardchilaliin byanaar ingej yarij syygaa bh shyy
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2016-12-27
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2016-12-27
өвгөн:
зөв, үнэхээр засах гэвэл арга олдоно, хүмүүн олон юмыг мэдэх болсон үесэндээ, явж явж хуулиа бариагүйтэй холбоотой гэдгийг олон л хүн хэлдэг дээ, эхлүүлсэн хүн нь бидний дээр байгаа, өөрчил
2016-12-27
Зочин:
Монгол орныг ялзруулан доройтуулж бүх бизнесийг нурааж авлига цэцэглүүлж байгаа гол зүйл бол төлөхгүй ч байж болдог ӨР. Банкнаас зээл аваад луу унжаад байгаа Гарамжав нарын тэрбумтнууд, гэрээ байгуулж юмаа хийлгээд луу унжиж байгаа том компаниуд, хүнээс мөнгө зээлээд өгөхгүй байгаа хулгарууд, бүхий л гэрээ хэлцлээ зөрчигсөд юм. Иймд гэрээ хэлцэл өр зээлийн хууль санаачилж маш хурдан хугацаанд өр төлбөр барагдуулдаг, барагдуулаагүй тохиолдолд хэнийг ч гэсэн өртний шоронд албадан хөдөлмөр хийлгэдэг болвол Монгол улс үсрэнгүй хөгжинө
2016-12-27
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-27
монгол хүн:
зөв зүйтэй л юм бичиж. Мэдээж одоо үеийнхнийг үгүйсгэж дор хийх гэсэн санаа биш байх харин амьдрал, нийгмийн хөгжлийн үнэнийг л хэлж монгол маань шунал арилаагүй, зүйгээр сууж том дарга хийгээд том цалин авах гэсэн эдийн засгийн, улс төрийн алуурчид харин ч хэт олон болсон байна
2016-12-27
зочин:
дэлхийн аль ч улсад удирдах албан тушаал, төрийн өндөр албан тушаалыг хал үзэж хашир суусан хүмүүс хашдаг, монголд харин эсэргээр том цүнх барьсан хий нь арилаагүй пацан нар хашиж байна. аль ч байгууллагын удирдах албан тушаалыг 50аас дээш насны хүмүүс хаших нь зүйтэй
2016-12-27