Хөгжлийн банкны зээлийн төлөлтийг шалгаж байна
2016-12-27

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтран хуралдлаа.  Хамтарсан хуралдаанаар  Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлэв.  Д.Дамба-Очир гишүүн “Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэнэ гэдэг нь компаниудын өрийг хаах гэж байгаа юм уу” гэдгийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир “Хөгжлийн банк Эдийн засгийн байнгын хороонд ямар компани хэдэн төгрөгийн зээл аваад, яг хэдийг төлж байгаа, найдваргүй зээлдэгч нь хэд байгааг урьдчилсан байдлаар танилцуулсан дүгнэлт гаргах хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжүүлж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Энэ ч утгаар тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Үүнийг компаниудын өр авлагыг хаах гэж байна гэж ойлгож болохгүй гэсэн хариулт өгсөн юм. гэдгийг онцгойлон анхааруулсан юм.   УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг судалж шалгаж байгаа юм байна.  Шинэ оноос өмнө дүгнэлтээ гаргаж танилцуулах ажээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ОДОО ЭНЭ ЖҮЖИГЭЭ ЗОГСООМООР ЮМ. ЯМАР ЮМНЫ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮҮНИЙ НЭРЭЭР БҮЛЭГЛЭЖ БОНД НЭРТЭЙ ЗЭЭЛ БОСГООД ӨӨРСДӨӨ ЦОХИЧООД ОДОО БОЛХООР ХООРОНДОО ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭЭД. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН НЭРТЭЙ МОНГОЛ УЛСЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ЛИДЕР УДИРДАГЧ МИНЬ НААД АСУУДЛЫГ ЧИНЬ ШҮҮХ ЦАГДАА ХУУЛИАР ШИЙДДЭГ ЮМ. ОДОО ТА НАР БАНК МӨНГӨӨР ХАНГАЛТТАЙ ТОГЛОО БИЗДЭЭ БОЛИМООР ЮМ.
2016-12-27