Баярын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл ажиллана
2016-12-27

Энэ сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 2-ны өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотоос гадагш болон орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотойгоор гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран Орон нутгийн Замын цагдаагийн тасгуудад онлайнаар үүрэг чиглэл өглөө.

 

 

Олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн ихтэй авто вокзал, томоохон худалдааны төвүүд зэрэг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилуулж ажиллуулах зэрэг үүргүүд өгч урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин