100 өвлийн өвгөний парад алхана
2016-12-28

 

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой “100 өвлийн өвгөний парадыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Парад өнөөдөр 11 цагт эхэлнэ.

 

Парадад өвлийн өвгөн нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай бөгөөд өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас "Өргөө" кино театр хүртэл алхах юм. 


 

Shuud.mn
Сонин хачин