Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нээгдлээ
2016-12-28

 

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлж байна. Тус эмнэлэг нь Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторит үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношлогооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг Монгол Улсын стандарт “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2013 стандартын дагуу явуулахаар бэлэн болжээ.

 

Тус эмнэлэг нь бүрэн хүчин чадлаар ажиллахдаа жилд дунджаар 7500-8000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд, хавдар) хэвтүүлэн эмчилж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношлогооны 13 кабинет, нэгдсэн лабораториор хоногт дундажаар 300 орчим хүнд, жилд 100000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цаашдын ажилд Амжилт хүсье Харин ийнхүү нээлтээ хийх мөчийг алдагдуулсан тэнгэрлэг нэртэй Тэмүүжин тэнэг дуракт хариуцлагыг нь тооцож хохирлийг нь барагдуулах хэрэгтэй .. .. ямар тэнэг хүн гэхээрээ анхнаасаа эмнэлгийн зориулалтаар барисан байшинг өөрчилж асар хөрөнгийг шатааж байдаг усан толготой урагшгүй хүн бэ
2016-12-28
Ахмад хилчин:
Энэ эмнэлэг их олон хүнд буян болно маш баяртай бна
2016-12-28
уншлаа:
Тэмүүжинд ингэж болдоггүй юм, наадах чинь цаанаа стратегийн ач холбогдол гээч юм байдаг, 7 сарын 1-нд энэ эмнэлэг ойр байсандаа олон хүнд анхны тусламж үзүүлж чадсан гэж олон хэлсэн дээ, Одоо дахиад буулгачихгүй шиг байлгаасай даа
2016-12-28
зочин:
Тэмүүжин гэж нэг өвчит энэ эмнэлгийг албан контор болгоно гээд хэдэн тербум төгрөг үргүй хийсгэсэн гэсэнч үр дүн нь гарлаа таатай байна.Харин тэмүүжингээс л тэр хийсгэсэн мөнгийг төлүүлмээр
2016-12-28