Зээл авсан компаниуд өрөө төлнө шүү
2016-12-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-АН-ын гишүүн болон бүлэг Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэж хэлээгүй. 2011 оноос хойш дэлхийн эдийн засаг унасан байх үед АН бонд босгоод компаниудыг дэмжсэн. Нийтдээ 1 тэрбум гаруй ам.долларыг компаниудыг дэмжсэн. Амгалангийн ДЦС байна. МИАТ онгоцоо авч байна. ТОСК маш олон айлуудыг байртай болгосон. Хувийн хэвшилд өгсөн зээлийг АН маш зөв зээл гэж үзэж байгаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Эцэслэн шийдэх гэж байгаа бол өртэй компаниуд өрөө төл. Манайд олон банкууд дампуурч байсан. Үндэсний гэдэг нэрээр өөрсдийгөө том компани гээд байгаа хүмүүс завшаад үлдсэн. Хүний олон хүнээ барьж иддэггүй гэгчээр үг хэлэх болохоороо миний нэрийг хэлж, эс үйлдлээрээ над руу заналхийлээд байна. Өр төлбөрийнхөө ажлын хэсгийг гаргасан уу. Ажлын хэсэг дотроо хүү, торгуулийн асуудлыг хүчингүй болгож болохгүй. Өдрийн зээлээс болоод 7000 хүн гудамжинд гарахад төр тэдэнд туслаагүй. ЖДҮ-ийн зээлээс болоод гэр сууцаа алдсан хүмүүсийн нулимсыг төр арчаагүй.  Би өр төл гэж хэлж байгаа.  Та нартай адил УИХ-ын гишүүн сууж байна, 65-аа. Өрөө төлцгөө.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Зээл авсан компаниуд зээлээ төлнө шүү, эцэслэн хаах тухай асуудал байхгүй шүү.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин