Жагсаалын араас “Алхаад марш”
2016-12-28

 

“Р.Амаржаргалын араас алхаад марш” гээд нэг юм бичиж байж билээ. Тэр үеийн сэдэв нь улстөрчдийн ёс зүйтэй холбоотой байсан. Харин энд утаа суунаглуулан алга болж буй төр компаниудын ёс зүйтэй холбон бичих боллоо.

 

Жагсаалын зар гарахад л хариу үйлдэл шийдвэр хурал бэлэн болчихсон байх юм. Улс төрийн талаасаа хэт мэдрэг. Салбар хоорондын  ажлын уялдаа бодлого талаасаа үнэндээ цэгцгүй. Шоогоо эвлүүлж сурах гэж буй хүүхэд шиг алмайрсан байдалтай Засгийн газрын нэгэн хагас жил өнгөрөөд байна. Хэзээ асуудлаа системчилнэ, тэр цагт л бид бодлого хэрэгжүүлэх талаар ярьсан нь дээр. 

 

Цахилгааны шөнийн тарифыг тэглэдэг шинэ юм биш. Энэ хөнгөлөлтийг цахилгаан халаагууртай нь атгуулах ёстой. Тэг болсон цахилгаанаараа дулаан хонох халаагуур авах бэлтэй айл хэд байгаа билээ. Салхин дээр буусан айлуудад бүгдэд нэг “тен” аваад өгчих мөнгийг утааны нэр барьж самарсан талаар хэвлэлүүд гаслан бичсээр одоо дуу нь цаашаа орчихжээ.  

 

180 мянган гэр хорооллын өрхөд 170 мянган  утаа багатай “тусгай” зуух тараасан тоо байна. Бараг 90 хувь нь утаа хор багатай зуухтай болчихсон мэт. Гэтэл үр дүн эсрэгээрээ агаарын бохирдол улам нэмэгдсээр. Нөгөө талд утааны эсрэг тавих бодлогын нэг салшгүй хэсэг нь хийн түлш. Энэ салбарт юу болов.

 

Хийн түлшний хэдэн компани эв найртай хуваан авч тууз хайчлан эхэлсэн дүүрэг дүүрэгт туршсан хэдэн зуун саяын төсөл туршилт ямар үр дүнтэй байна. Гэр хорооллын хэдэн өрх хийн халаагуур туршаад өнөөдөр нүүрснээс татгалзаад байна. Хэрэглэгч сүлжээгээ хангалттай олж хамраа сөхчихөөд байгаа хийн түлшний компаниуд сая тоох ч үгүй газын үнээ бараг 400 төгрөгөөр нэмчихлээ. Бид хямд байна. Бид үнэнч байна гэсээр нийслэлийн таксиг бараг 100 хувь эко болгуулсан хийн түлшнийхэн сая долларын аархлаар далимдуулж үнээ нэмчихлээ.  Хоногийн 30 мянгын “ялтай ” таксины жолооч нарыг хэцүүдүүллээ. Такси эрхлэгч компаниудыг нь хүнд байдалд орууллаа. Төрөөс гомдоллон байж авсан их дэмжлэг, Эко хөнгөлөлтийн хариу  энэ үү. Манай бизнесийн ёс суртахуун ердөө л энэ. Төрөөс тэрбумаар нь салгаад өндийгөөд ирэхээрээ зангаа хувиргадаг.

 

ОХУ газын үнээ нэмсэн гэж дуулдаагүй. Монголын ЗГ  эко хэрэглээ хийн түлшийг дэмжих бодлого байр сууринаасаа ухарсан ямарч шийдвэр гаргаагүй байхад хийн түлшний компаниуд яагаад үнээ нэмэх болов. Үүндээ ямар нэг дипломат тайлбар ч хийсэнгүй.

 

Алдагдалтай амжиллаж байгаагаа нотолж чадах хийн түлшний компани байвал тайлангаа ил тод шилэн тавихыг хүсье. Гол гурван компани сайдаж муудаж тохирч байгаад үнээ нэмдэг энэ жишгийг хариуд  4 дэх сонголттой байх өрсөлдөөний орчныг төр хангаж өгмөөр. Үнээ нэмээгүй үнэнч байгаа хэдэн Эко компаниа татвараас хөнгөлж ялгавартай хандсан ч болохгүй зүйлгүй.

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж зКЗасгийн газрын агентлаг бий.  Улс төрийн амбиц ихтэй залуучууд даргалж байх цагт үе үе дэлбэлээ тэсэлгээтэй шалгалт оруулж , шудрага өрсөлдөөний төлөө дуугарч шуугиан тарьдаг байлаа. Одоо бэлэглэлийн агентлаг болсон уу. Хийн түлшний салбарынхан  саяхан үгсэн үнээ нэмсэн дээр яагаад дуугай байна. Нийтийн хоол үйлчилгээ ресторан сүлжээний газруудын 100 хувь хийн түлш хэрэглэж байгаа. Нийтийн тээврийн такси бараг 90 хувь хийн түлштэй газан машин. Нөгөө талд нь такси компани км -ээ мянган төгрөг болгож үнээ нэмбэл ямар шуугиан сенсаац болодог билээ. Газаа нэмлээ гээд хуучин үнээр гүйж зөрүүг нь нойр хоолоороо төлж байгаа таксич нарын ард хэн дуугарч байна. Бид хямарч болно гэхдээ хямраад долларын ханш өслөө гээд бол хөл дээрээ боссон нь хэвтэрт байгаагаа  өвдөглөөд байдаг ёс зүйг дархлах ёсгүй. Би хувьдаа хийн түлшний салбарыгг хөгжөөсэй олон салбарт нэвтрээсэй. Оросоос татах биш өөрсдөө гаргадаг үйлдвэрлэдэг болоосой гэж дэмжиж явдаг.

 

Алдагдалтай ажиллаж байгаа хийн түлшний компани байна уу. Гараа өргө.  Түлшний зөрүүгээ нөхөөд хоногийн түрээсээ амархан хийж байгаа  таксичин байна уу. Хийн түлшнийхэн газын үнээ дахиад нэмбэл нийтийн тээврийн нэг багана такси үйлчилгээ дамуурлаа гэдэг дээр мурий тавьж чадах байна.

 

ЗГ-ын зүгээс утааны эсрэг авсан хамгийн сүүлийн бодитой арга хэмжээ шөнийн цахилгааны үнийг тэг болгосон шийдвэрч хоёр талтай.  Шөнийн цахилгаан тэглэхийг зурагтаа салгахгүй унтаж болох, индүүгээрээ шөнө л залгах гэж сэтгэх иргэд олон. Утаандаа биш сэтгэлгээндээ байгаа шүү.

 

Утаагүй зуухны онигоотой түүх энийг батлана. Дэлхийд хаана ч байхгүй технологтой гэсэн тодотголтой баригдаж эхлээд балгас болсон сайжруулсан түлшний үйлдвэрүүүд  энийг харуулна. Бид хэзээ нэг асуудлыг нөгөөтэй нь уялдуулж хийж дүрэм журам зохицуулалт зохион байгуулалтыг уялдуулж чадна тэр цагт л хөгжлийн нэг гишгүүр дээр бүтэн зогсож чадна. Төрийн албыг чанаржуулах хэрэгтэй. Төсөл ярихаар цохихоо боддог сэтгэлгээнээс нь салгах хэрэгтэй.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
setguulch tanid:
uls tor bulangiin ornuudaa bichee. busad sedeb chine hun oilgohod hund youm.
2016-12-29
bayr huu oilgohgui:
ali ch talaas ni yaj ch bichdeg bai hamaa alga . gehdee ene bichigch maani gol asudaliig eruus harj chadajgui jijig yumhanaar l mereed bdag .unendee mongoliin ediin zasag bish tur ni 100 huvi dampuurch bgaag hardgui eeee koorkos mini
2016-12-28
Монгол:
Одоо цэвэр агаар сангаар мөнгө идсэн баагийнуудийн хөрөнгииг хурааж салхиний дээр баыгаа аылуудад тараая
2016-12-28
Зочин:
Utaa. BA SETGEL
2016-12-28