УДШ-ийн шүүгчээр нэр дэвшигчдийг танилцууллаа
2016-12-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцууллаа.  Дээд шүүхийн шүүгчээр н.Банзрагч, Мөнхтуяа нарын нэрийг дэвшүүлж байгааг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж танилцуулав. Гишүүд нэр дэвшигчдэд хандан асуулт тавьж, санал хэлж байлаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд  “Монголын төдийгүй олон улсын анхаарлын төвд байсан хэрэг өчигдөр шийдэгдлээ. Гэтэл нийгэм эргэлзээтэй хүлээн авч байна. Гэтэл УИХ-ын гишүүн байсан С.Оюуны мэдэгдлийг хараад цочирдлоо.  Монгол Улсад хүн шүүхдээ л найддаг. Шүүгчдийн цалинг хэнээс ч хараат байхаар нэмэх, шүүхийн засаглалыг хамгаалах асуудлыг бид дэмжиж ирсэн. Гэтэл үүний цаана эргэлзээ байна. Дараагийн шүүхийн шатанд олон түмний эргэлзээг тайлах үүднээс нээлттэй явуулах бололцоо бий юу” гэсэн юм.

 

Үүнд нэр дэвшигч  н.Банзрагч “Улсын нууцад хамаарах асуудал хаалттай явагддаг. Шүүх бүрэлдэхүүн шийдээд хаалттай явуулсан байх. Миний хувьд Захиргааны хэргийн танхимын шүүхийн шүүгчээр нэр дэвшиж байгаа учир Эрүүгийн шүүхэд хамаарах нөлөөлөл байхгүй” гэсэн бол нэр дэвшигч н.Мөнхтуяа  “Миний хувьд Иргэний хэргийн шүүхийн шүүгчээр нэр дэвшиж байгаа. Нууцлалын асуудал байсан учраас хаалттай явуулсан байх” гэсэн хариулт өглөө.

 

Гишүүд нэр дэвшигчдэд хандан "Шүүхийн, шүүгчдийн нэр хүнд нийгэмд буурч байгаа. Тиймээс ажилдаа шударгаар хандаарай" хэмээн захиж байв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин