Дуулиантай хэргүүдийг та нар шалгаж чадахгүй байна
2016-12-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж,  захиас өгч байсан юм. Тухайлбал  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Би Амгаланбаатарыг дэмжиж байна. Би хуулийн байгууллагатай зууралдсанаас хойш 7 Ерөнхий шүүгчийн нүүр үзсэн. Хотын прокурорын асуудлыг та нар шийдэх байх. Прокурор хүн тавьж үзээрэй. Би прокурорын унаган боловсон хүчин. Гаднаас хүн тавих гэхээр прокурорууд ажилдаа сэтгэлгүй болоод байдаг юм. Дуулиан шуугиантай хэргүүдийг та нар шалгаж чадахгүй байдал руу яваад байна. Мөнгө ихтэй, өндөр албан тушаалтнууд руу гар чинь явж чадахгүй байна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрийн мөнгөний эх үүсвэрүүдээс авчихсан юм билээ шүү дээ. Өмнөговийн ирээдүйд баригдах цахилгаан станцыг барьцаанд тавьчихсан, 2012 онд сургууль төгссөн нусаа хацартаа наасан хүүхдэд юуных нь 112 тэрбум төгрөг байх вэ дээ. Та нар ажлаа хийж чадахгүй бол ард түмний хүлээс тайлагдана шүү. Илүүдээ гарсан мөнгө улсад байгаа бол надад өгчих.

 

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийгээрэй. Хүн алчихсан хүний хэргийг нууцалж байгаад тасалдаг нь ямар учиртай юм. Яагаад тагнуулын байгууллагын ажилтан шинжээчийн дүгнэлт гаргадаг юм. Би та нарыг хэлсэн хэлээгүй гадарлана шүү. Хэргийн өнгө танина гэж байдаг юм. Цорын ганц хүн хажууд нь байхад яагаад шүүх хуралд оруулдаггүй юм. Булганыг жил хорьсоны хариуцлагыг хэн  хүлээх юм. Булганыг эс оруулсан шүүх хурлыг юу гэх юм хэмээсэн.

 

Гишүүд С.Зориг агсны шүүх хурлыг хаалттай явуулж, нийгэмд эргэлзээ төрүүлсэнд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
menget har muur:
ZEVUUN 2 HAR MUUR BDAG YUM NEG BUR MUUR BAGSH BOLTSON ,HOOL IDEH SAIN TERNII ACHAAR HUN AMIDARDAG GD TITEM UG HOLBOOD SUUJ BGAA NUGUU GAITAI HAR MUUR ZAGALMAILSAN ETSEG NI ENE SHUU DE. ALI NI CH MONGOLIIN TURD GAI TARISAN
2017-01-01
Зочин:
Mongoliin huuliin baiguullaga ubsiinhan dvvrsen gj yaridag ene hanhiin hvn be
2016-12-29
Зочин:
өөрөө шалгаж чадсан нь аль юм бэ дээ
2016-12-29
Зочин:
НЯМДОРОЖ ЕРӨНХИЙ ПРОKУР БАЙХ ХҮН ДЭЭ
2016-12-28
Зочин:
монголчуудаа 49 хувиа анхаараачээ
2016-12-28
Зочин:
Зоригийн хэрэг хэлмэгдуулэлт болсон нь тодорхой. Гэхдээ нямдорж бол хумуусийн бухимдлыг ашиглаж цэвэр пиардаж бн. Дорлигжав нь ер. прокурор бхд хоеулаа нийлж олон ч хун хэлмэгдуулж, олон ч бизнесменуудыг дээрэмдэж херенгийг нь хувааж баяжсан нохой бгаа юмдаа энэ нямдорж. Одоо шудрага дурд тогтоох л. Ард тумэн бугд тэнэг биш шуу. Мэдэх нь мэдэж бгаа шуу.
2016-12-28
нямаа:
арайчдээ үнэн үг хэлсэн хүнийг дэмжиж чаддаггүй юмаа гэхэд битгий ирийн мохой тэр хүн эх орны дуудлага үнэний нүүр царай
2016-12-28
Зочин:
Suuliin uyed Nyamdorj chihchreed bga shuu! Zorigiin hergiin zahialagch nariin neg shuu dee
2016-12-28
Gxd:
Будаач будаач гэхлээр сахалаа будав гэгчээр энэ хүн чинь хэрэгийн өнгө таньж байна гээд хичнээн хүн хэлмэгдүүлсэн бол . Цэрэгийн прокурор байхдаа цэрэгүүдийг жагсааж байгаад хэрэгийг нь хүлээлгэдэг байсан гэдэг нь бараг үнэн болохнээ дээ? энэ чинь бараг үзмэрч гэсэн үгүү?...
2016-12-28
Зочин:
өөрөө юу хийсийн бээ энэ олон жил ганц ч хэрэг илрүүлээгүй биз дээ дуулиант хэргээс
2016-12-28
dagvadorj:
unen l yum heljee yana da tsalindaa mungunduu mansuursan shuugchid ee
2016-12-28