Рианна: Хүн бүхэн од шиг гялалзахыг мөрөөддөг
2016-12-28

Дуучин Рианна “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хэдхэн өдрийн өмнө Зул сар боллоо. Баяраа хаана тэмдэглэв?

 

-Зул сарын баяраа би Лос Анжелес хотноо тэмдэглэсэн. Их сайхан баяр болсон.

 

-Олон бэлэг авсан уу?

 

-Олон ч бэлэг авсан олон ч бэлэг өгсөн.

 

-Хамгийн гайхалтай бэлэг юу байв?

 

-Гэр бүлийн гишүүдийн бичсэн чин сэтгэлийн захиа. Үнэхээр гэнэтийн бэлэг байсан. Захиа аваагүй их уджээ. Тэдний бичсэн мөрт бүр намайг уяруулсан. Би уйлсан. Их сайхан байсан. Жинхэнэ гэнэтийн бэлэг байсан.

 

-Таны хувцаслалт үнэхээр өвөрмөц юм. Бусдаас өөр байх тийм гайхалтай гэж үү.

 

-Тиймээ. Би хэн нэгэнтэй адилхан хувцаслахыг үзэн яддаг. Би бол Рианна. Би цор ганц. Тиймээс бусадтай адилхан байх, хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Цор ганц байна гэдэг гайхалтай.

 

-Рианна ганц хувь гэдэгтэй бүгд санал нэгдэх байх. Хүүхэд байхдаа хэн нэгнийг дуурайж байгаагүй гэж үү.

 

-Сайн санахгүй байгаа ч дуртай жүжигчид байсан. Нэгнийх нь үсний засалт, өөр нэгний нүүр будалт гээд л дуртай зүйлээ нэг нэгээр дуурайдаг байсан. Харин нэг хүнийг 100 хувь дуурайж үзээгүй.

 

 

-Дахин нэг загвартай холбоотой зүйл асуумаар байна. Та улаан хивсний ёслолд ирэхдээ тун өвөрмөц, нэг үгээр содон даашинз болон хослол өмсч ирдэг. Шатгаан бий юу. Эсвэл бусдын анхаарлыг татахыг хүсдэг үү?

 

-Хүн бүхэн од шиг гялалзахыг мөрөөддөг. Би ч гэсэн мөрөөддөг. Би амжилтын төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Ер нь олны танил хүн бусдын анхаарлыг байнга татах нь ажлуудынх нь нэг гэхэд болно. Тиймээс л би ажлаа сайн гүйцэтгэхийг хүсдэг.

 

-Та улаан хивсээр өмсөх даашинзуудынхаа загварыг өөрөө гаргадаг уу?

 

-Үгүй ээ. Тэд надад санал болгодог.

 

-Гэхдээ таны улаан хивсний ёслолд өмссөн хувцас тэр дороо л интернэт хэрэглэгчдээс шүүмжлэл хүлээн авдаг. Таны бурхад бага зэрэг буруу ажиллаад байна уу. Эсвэл тэдний бодолд та нөлөөлөөд байна уу?

 

-Мэдэхгүй юм. Тэдний загвар надад таалагддаг. Хэрвээ надад таалагдахгүй бол би өмсөхгүй шүү дээ. Хэдий та нарт онцгүй харагдаж байгаа ч надад бол таалагдсан.

 

-Та олон загвар өмсөгчидтэй найзууд. Тэднээс хувцас загварын талаар суралцах бодол байна уу?

 

-Хэрхэн хариулахаа мэдэхгүй байна.

 

-Та Дракетай хамтран “Ажил” гэх дуугаа гаргасан. Тун цоглог хэмнэлтэй, гайхалтай дуу болсон байна лээ. Одоогоор олон улсын дууны чатуудыг тэргүүлж байгаа.

 

-Тиймээ. Клипний зураг авалт эхэлсэн цагаас дуу гаргах ажлыг олон нийтээс их нууцалсан. Сайн бүтээл гаргахын тулд нууцлал хэрэгтэй.

 

 

-Драке та хоёр өмнө болздог байсан. Хэдий та хоёрын хайрын түүх удаан үргэлжлээгүй ч уран бүтээлчдийн хувьд хамтрагчид болжээ?

 

-Энэ залуу гайхалтай уран бүтээлч. Түүнтэй хамтарсан учир энэ дуу амжилт олж байгаа байх. Хэдий би ганцаараа алдар нэртэй болж байгаа ч миний ар талд асар олон хүн зүрх сэтгэлээрээ ажиллаж байна.

 

-Байнга гарч буй худал цуурхал эвгүй санагдаггүй юу. Та хоёрын талаар гарсан мэдээллийг хамтдаа байхдаа унших, үзэхэд. Залуу хүмүүст энэ бүхэн дарамттай байдаг шүү дээ?

 

-Бүх зүйлийг хөгжилтэй байдлаар хүлээн авдаг. Бид хоёрыг уран бүтээлд хамтрагчид болоход хүн бүхэн л холбож, элдвээр бичиж байсан. Заримдаа энэ бүх мэдээлэл үнэн байгаасай гэж хүсэх үе байсныг үгүйсгэхгүй. Би эр хүнд өмнөх шигээ итгэхээ больсон. Драке бол сайн залуу. Гэхдээ хайртай залуугаа болгохыг хүсэхгүй байна.

 

-Крис Браунаас салаад олон залуустай нэр холбогдсон. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

 

-Мэдэхгүй юм. Одоогоор хайр, дурлал болон гэр бүл гэхээсээ амжилттай уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна.

 

-Хэдэн жилийн өмнө таныг хүүхэдтэй болохыг хүсч буй тухай өгүүлж байхыг сонсч байлаа. Яагаад ээж болохоос зугтаагаад байгаа юм?

 

-Мэдэхгүй ээ. Би ч энэ асуултад хариулж мэдэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин