Улаанбаатар
Атрын III аяныг үргэлжлүүлнэ
2016-12-28

 

Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм.

 

Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Энэ жилийн хувьд манай улс буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 48 хувийг дотоодоос хангаж чадсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Solongoruulah gazar tarialan
2016-12-29