Шаардлага хангасан хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдана
2016-12-30

Нийслэлийн агаарын бохирдол, Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрээд  байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан. Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү тодрууллаа.

 

-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн  шөнийн цахилгааны үнэ тарифийг буурууллаа. Гэр хорооллын оршин суугчдын 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэж байна. Энэ үедээ цахилгаан халаалт ашиглан, дулаанаа шийдэх боломжтой. Ингэснээр агаарын бохирдол буурна гэж тооцсон. Энэ нь санхүүгийн хувьд нэлээн ачааллыг бий болгож  байгаа. Үүнийг Засгийн газар хариуцаад явна. Техник, тоног төхөөрөмжийн хувьд ачаалал үүсч байгаа.

 

-Шөнийн тарифыг хөнгөлснөөр иргэдэд  ямар нэг шалгуур тавьж байгаа юу?

 

- Хамгийн гол нь шөнийн тариф тоолууртай хэрэглэгчид, дээр нь Агаарын бохирдлын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байж хөнгөлөлтүүдэд бүрэн хамрагдана. Мөн иргэд цахилгааны монтаж, утсаа сайжруулах, галын болон бусад аюулаас сэргийлэх зэрэг тодорхой арга хэмжээг өөрсдөө авсан байх хэрэгтэй. Манай мэргэжлийн байгууллагын зүгээс тодорхой заавар журам, сэрэмжлүүлгийг өгнө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
todorhoi shalguur geed yarij baigaa bol hudalaa shalguur hangdag ail gej baihgui zugeer uls turiin shou hevlel medeelleer zarlaad baih yamar hereg baigaa yum
2016-12-31
Зочин:
Ганхүү??? Түмний доог тохуу болж, нэг мөсөн дуусхаасаа өмнө хурдхан шиг зайлж үзээ!!! Үнэхээр далайн зөөлөн бичил биет амьтаан?
2016-12-30
Зочин:
Хэрэв гал тулсэн тохиолд хенгелелтийг олгохгуй
2016-12-30
Зочин:
Ээж нь Зика вирүст хазуулаад ийм бичил толгойтой мал
2016-12-30