Шөнийн клубт халдлага болж, 35 хүн амиа алдав
2017-01-01

 

Туркийн Истанбул хотноо байрлах “Рениа” гэх шөнийн клубт халдлага болсон талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

“Халдлагаар 35 хүн амиа алдаж, 40 хүн шархтсан” хэмээн Истанбулын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Уг шөнийн клубээр үйлчлүүлж байсан сантагийн өмсгөл өмссөн 20 орчим насны эрэгтэй, үйлчлүүлэгчид рүү гал нээсэн хэмээн албаныхан өгүүллээ. Халдлага орон нутгийн цагаар 1.30 цагт болжээ.

 

Одоогоор уг халдлагын ард ямар бүлэглэл эсвэл курдууд байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин