Өрхийн эмнэлэг, түргэн тусламжийн төв ажиллана
2017-01-01

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баярын үеэр эрүүл мэндийн байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх, Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийг даалгалаа.

 

Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, мөн энэ өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10.00-16.00 цаг ажиллуулах, Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллахыг тус тус даалгасан байна. 

Shuud.mn
Сонин хачин