Цэнхэр дэлгэцээс хүлээсэн гоё “Шинэ жил”
2017-01-02

Зурагт зулын хойморт заларснаас хойш бараг хагас зуун өнгөрөхөд зул сарын ба шинэ жилийн баярыг энэ шидэт хайрцаггүйгээр төсөөлөхгүй явсаар иржээ. Сошиал ертөнц яаж ч “гангараад” зурагтыг оролтлоо удна л даа. Хэдхэн гавьяатуудтай, хошин шогийн гэх төлөөлөл бараг байхгүй байхад ч үзэгчид зурагттайгаа суухад 31-ний үдэш уйднаа нэг байхгүй үе байлаа.  Л.Чаминчулуун  гавьяат оройлоод час хийсэн хэдэн шинэ “хошин гараа” зурагтаар гардаг байсан тэр өдрүүдийг одоогийн хавтгай дэлгэцийн өнгөтэй жишихгүй ч муу байжээ гэж харьцуулах баярын эфир алга болжээ.  

 

 

Он оны шинэ жилээр торт, гацуур бүгд хэвээрээ. Үнэ зардал нь өссөн ч утга чимэг өөрчлөгдөөгүй. Харин ТВ дотор минь оны үдшийг онц сонирхолтой болгох хөтөлбөрүүд навс унасан санагдав. Эрэмбээрээ буюу  өргөн сувгийн хэдэн телевиз шинэ жилийн  гэсэн  өөрийн хөтөлбөртэй байсныг эс тооцвол 31-ний оройжин дотоод гадаадын  “оны онцлох тойм”-оор бөмбөгдлөө.

 

Интернэт сайтуудын дөрөв, тав хоног мөлжсөн улс төр, эдийн засгийн тоймыг дурсжуулж байгаад 31-ний оройжингоо балбах нь бүгд хуйвалдсан мэт. Бараг бүх кабелийн сувгийн 18-21 цагийн эфир яг нэг хэвэнд цутгасан мэт.  Нэг эх сурвалж, улигт  дүрс эвлүүлэгтэй “тойм”-ууд  эзэлсэн байв. Нэгэнт болсон үйл явдлын тойм тул яаж ч “гоё” хийлээ бүгд нэг жорын хоол.  Бүгд л он сараа хөөсөөр С.Зоригийн хэргийн шүүх хурал, шүүгдэгчийн ээжийн нулимстай ярилцлагаар  дуусч байгаа юм.

 

Зарим телевизийн тоймыг харахад улстөрчдөө матангаа магтаад байгаа ч тал харагдлаа. Урьд онуудыг бодвол өөрсдийн салбарыг  рекламдсан Улаан сарнай, Бөртэ зэрэг хэдхэн хүний амбицаар босдог наадмууд ар араасаа шууд явж нүүр халаасангүйг харин энд онцлох ёстой.   

 

Он солигдох 31-ний үдшийн бас нэг гуниг бол дандаа “танил” зочинтой үдшийн цагууд. Сүлд модтой тайзны шийдлээс өөр ялгарал үгүй.  Нэрд гарсан олноо өргөгдсөн ая зохиогч, дуучин, жүжигчин гээд яриад сурчихсан хүн харчих болов уу гэсэн хэдийгээ уриад байгааг муу хэлэх гэсэнгүй. Ердөө сарын өмнө, их удахдаа хагас жилийн өмнө гэрт минь зурагтаар заларсан эрхмийг  31-ний орой дахин залаад бараг хуучнаа давтах юм.

 

Сэтгүүлч хүн ажиллаад, судлаад хайгаад гаргаад ирсэн өөр салбар буюу эдийн засагч, банкир зохион бүтээгч , эмч нар, баялаг бүтээгчдийн төлөөлөл алга.  Хоёр хүүхдийн амь аварсан цагдаа, хөлдүү голоос живсэн хүн татаж аварсан онцгойгийнхонд энэ үдэш онцлох эфирт цаг байсангүй. Онцлох үйл явдал, оны шилдгүүд дотор урлаг улс төрийнхнөөс өөр төлөөлөл өрсөлдөхгүй байгаа нь хөөрхийлөлтэй.  Үнэндээ энэ бол манай телевизүүд редакцийн бодлого цензур, уран бүтээлийн зангилаа бүтэцгүй болж, цаг гүйцэтгэлд хавчигдсан нэг сэтгүүлчийн хагас шөнийн санаагаар эфир дүүрч байгааг л харуулж байгаа юм. Нөгөө талаас үзэгчгүй сувгийн илүүдэл жинхэнэ утгаараа болж, тог мөнгө, хөлс хүчний гарц болж эхэлснийг илэрхийлнэ.

 

Эрүүл мэнд, зар сурталчилгааны зэрэг “төрөлжсөн” гэж болох зарим телевизүүд зүгээр л юу ч болоогүй мэт байхаар шийдсэн байлаа. Бүгдийг сарын өмнө зоосноороо өрж 31-ний урт эфирийг барж дуусгав. Энэ дунд элдэв гоё барааны суваг бол яахав. Газар хөдөлж байсан ч гаргадгаа л давтдаг. Харин эрүүл мэндийн ба зарим чөлөөт  сувгаар эмнэлгийн хагалгааны орон дээрээс бэлтгэсэн  эмчилгээ оношилгооны ярилцлагыг  31-ний үдэш баярын торттой айлын хоймор руу явуулж байгаа нь арай ч хэтэрсэн харагдана.  Энэ бүх элдэв зургаа шинэ жилийн үдэш хүн үзнэ гэж болгоосон тухайн телевизийн найруулагч, продюсерууд энэ эфирээ гэрийнхэнтэйгээ өөрөө үзэж суусан гэж найдья.

 

 Энгийнээр хэлэхэд Телевиз бол “өөр” урлаг. Олон салбар соёл урлагийн илэрхийлэл,  илүү их мэдрэмжийн нэгдэл. Энэ давуу талаараа айлын гэрт асуухгүй орж, ая тухыг нь нэмэх буюу алдуулах аль ч шидийг ТВ үзүүлж чаддаг. Үүнийг шинэ жил гэлтгүй эфир бүртээ тусгахыг манай цэнхэр дэлгэцийнхэн бодмоор.

 

UBS зэрэг телевизүүд  тухайлан баярын “хошин шиг ”-ийг  их хөдөлмөр, цаг гаргаж  бэлдсэн харагдлаа.  Холбоос санаа зохиол бол үнэндээ байхгүй юм аа. Аглуу гавьяат ч  хичээхээрээ хичээж хувирахаараа олон дүрд хувирч. Гэхдээ л даржин харагдана. Өөрсдийнхөө хүрээнд сэтгэж,  өөрт нь сонирхолтой гэж тоогдсон санаан дээр яаруухан бичсэн тааруухан зохиомжид ямар ч хошин гавьяатууд оролцож, авьяасаа 100 хувь гаргалаа ч инээх ярвайхын завсар болгох юм.

 

За сурталчилгаа ихтэй, үнэтэй тасалбараар тайзнаа тавьдаг “хамтарсан” инээдээ ТВ хувилбарт оруулаад  шинэ жилээр үзэгчдэдээ “үнэгүй” тавьчихад жилийнх нь орлогод жоохон ч нөлөөлөхгүй дээ гэсэн гомдол хошин шогийнхонд жил жилийн шинэ жилээр хаяглагддаг.  Шинэ жилийн үдэш цэнхэр дэлгэцийнхээ өмнө бөөгнөрч  “Үхтлээ ” инээхээр  хүлээсээр  тааруухан сэтгэгдэлтэй үлддэг үзэгчдийн гомдлыг  энэ шинэ жилийн ард дахин давтах болов.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хошин шогийнхон арайч дээ Бархүү Одноо гээд л өөр гаргах юм алга уу тэгээд бүр өмнөх онуудын юм шүү Ийглийн нэвтрүүлэгч нар харинч мэдлэг ур чадварын хувьд толгой цохино шүү үнэхээр үзэх юм байсангүй дээ их л хүлээсэн дээ
2017-01-03
tegeed uuruu yu hiiv:
UNEN UNEN HETSUUHEN TOLGOITOI HUMUUS YUM HIIH GD DENDUU IQ MUUTAI IREH JIL ERTHEN SANAAGAA HELEED TUSLAAD UGUUREI DO ZALUUSTAA
2017-01-02
Зочин:
unen unen
2017-01-02
юу мэддэг хүн юм болоо:
Энэ Баярхүү гэж юу мэддэг хүн юм болоо? элдэв юм руу үсчиж, ямар ч бичгийн хүний шинжгүй юмнууд эрээчиж байхаар цөөн ч гэсэн чанартай юм бичвэл зүгээрсэн.
2017-01-02
Зочин:
ийм уран бүтээл хийж өөрийнхөө ч, өрөөлийн ч цагийг үрж байхаар больчихоо. тэгвэл хэн хэндээ амар хөгшөөн.
2017-01-02
Зочин:
shine jileer yu ch uzej chadaagui. uzeh yum oldoogui. ene olon hereggui suvguud bolih heregtei. 20 televiztei baihad l hangalttai yumsan.
2017-01-02
Зочин:
Нэг нэгнээсээ дууриагаадл байх юм байна. Сэтгэхүй нь хөгжихөө байгаад хүний будаанаас иддэг болсын блгүй дээ. Олигтой юм юу ч гарахгүй Оны онцлох гээд эсвэл Зоригийн алуурчин гээд л Шинийн 1 ны өдөр гаргаж л байх юм. билэггүй. Хэдийд юу гаргах аа ч мэдэх ээ байтал монгол оо алдах гэж??? Хүнээс хуулаад байхаар дээр үеийнх шиг Шинэ бүтээл оновчтой мэдээ мэдээлэл гарга л даа??? Орой болохоор Солонгосын сериалаас өөр нүд баясгачих юм олдохгүй байх юм. Чимгээ хөтөлөгчийн ТҮ гээс өөр нүд баясгах юм үнэн дээ ч алгаа
2017-01-02
Зочин:
үнэн, үнэн
2017-01-02
Зочин:
Нээх л олон ТВ байгаад байгаа мөртлөө Шинэ жилээр нэг нь олигтой үзүүлэх зүйлгүй байлаа . Ялангуяа хошин урлагийнхан мөнгөтэй нь манай шинэ жилд зориулсан хошин хөтөлбөрийг Юнивишингээр үзээрэй гэх зарлалаа нэвтрүүлгүүдийн дундуур ойр ойрхон цацаж байсан . Байшин хороололдоо ч бас мөнгөтэй бол мөнгөө төлөөд үзнэ . Мөнггүй нь үзэж чадахгүй . Гэр хороололынхон бол Мөрөөдөөд л сууж бай! Гэж л ойлгогдохоор реоламуудыг зөндөө урсгалаа . ТВ үүдын найруулагч нар ер нь чадваргүй болоо юу даа ? Нэг сувгаар гарсан нь нөгөө сувгаараа яг давтан гаргаад . Хошин урлагынханыг ард түмэн их л ивээн тэтгэж тээсэн дээ . Гэтэл шинэ жилээр үзүүлэх сэдвээ Юнивишин, Сансар кабель зэрэгт худалдчихаад ард түмнээ нээг их тоосонгүй дээ Энэ шинэ жилээр
2017-01-02
zochin:
ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ
2017-01-02
Зочин:
Монголын телевизуудийн уран бутээлчид шинийг эрэлхийлэхээс уйдсан юм байгаа биздээ. Бие биенийхээ нэвтруулгуудийг, еереер хэлбэл хялбар аргаар нэвтруулэг хийсэн болж цаг негцеех юмдаа. Одоо энэ хошин шогийнхон монголд явахаа байлаашдээ! Нэг угийг хэд хэд давтаж хэлэх, чанга чанга хашгирах, худал марзганах нь одоо бур дургуй хургэдэг болж!Бух телевизууд еер еерийн гэсэн сайн дурын дуучдын дунд уралдаан зарлаж, нэг л их мэдэгч том алдарт шуугчид нь загнах ч биш зэмлэх ч биш шоу тэмцээн зохиодог, тэр нь ядахдаа их ядруухан, буур залхааж орхих юм! Дээр нь энэ Юнивижн, Сансар гэх мэт гурвалсан уйлчилгээ узуулдэг гэх компаниуд монополь эрхээрээ дарамталж, телевизийн нэвтруулэг нь чанар муутай, тасалдах гацах доголдол ихдэх тусам хунд суртал нь ихдэж ул тоох, утас шермесее авахгуй, авсан ч арга хэмжээ авдаггуй явдал бур газар авч гуйцжээ!!! Больеоо!!!! Больцгоо!!!
2017-01-02
зочин:
Ингэхэд Баярхүү та өөрөө энэ өдрүүдэд юу хийж бүтээвээ л гэж. Би ТВ-д ажилладаг. Тасралтгүй уран бүтээлийн үйлдвэрлэдэг. Харин сайтуудын дийлэнхийг ёстой мэдэхгүй ээ. Бие биенээсээ гуссан мэдээгээ найруулгыг нь өөрчлөхгүй, эсвэл галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг бичнэ. Маниус наадам цагаан сар, шинэ жилээр ажиллаж байхад маниусын дамжууласнаас өөрөө очсон мэд зохиогоод бичнэ. Ичих хэрэгтэй юм бишүү том дуугархынхаа өмнө. Эдийн засгийн хүчтэй савалгаанд тогтож ядан байгаа нэг салбарынханруугаа буу чичих гэж. Хөгшигний араас чарлах шиг л байна.
2017-01-02
Зочин:
ийм уран бүтээл хийж өөрийнхөө ч, өрөөлийн ч цагийг үрж байхаар больчихоо. тэгвэл хэн хэндээ амар хөгшөөн.
Зочин.:
Хэт олон сувагтай болсны зовлон юм дөө. Суваг тогтож үзэх үзэгчидгүй болсны илрэл биз. Дээр нь шүүмжлэгчид хэтэрхий их, дэмжигчид байхгүйн жишээ. Хэдэн тэрбумын хөрөнгөтэй газрууд нэг хэрэг биз. Нийгмийн шуурганд телевизүүд ажилтнуудынхаа цалинг арай хийн тавьж байхад юун гадны төсөл. Зурагт үзэж байгаад л сайтын баагийнууд бичих асуудалгүй л дээ.
2017-01-02
ТВ-нүүд мөнгө гаргаж нэвтрүүлэг хий:
Одоо ТВ-нүүд мөнгө зарж гадаадаас аятайхан нэртэй дуучид авчирч шинэ жилийн бичлэгт оруулах хэрэгтэй. Энэ байдлаар цааш явахгүй боллоо. Оросын ТВ-ннд яагаад үзэх юмтай байна гээч дандаа гадаадын эстрадын одуудыг авчирч оруулдаг. Жил болгон хулхи тоглолт хийж мөнгө хүүлдэг Балхжав мэт нь ингэж мөнгө зарж түмнээ баясгах үе ирсэн шүү. Ичээч ТВ-нүүдээ. Сүүлийн үеийн Хишигдалай Агиймаа Заяа гэсэн дэмий уран сайханчид мөн ичиж ТВ-гээр багахан харагдахгүй бол уйтгартай болгож гүйцлээ
2017-01-02
Зочин:
Mongol HD uzeh yumtai bsn, Orosiin suvguud shig goy concertuud buur garahaa bolijee
2017-01-02
МонголHD:
Монгол HD үзсэн сайхан л байсышт.
2017-01-02
Minii:
Uzsen hamgiin saihan zuil ENE HVVHNVVD VV l bailaadaa gej
2017-01-02
Зочин:
баяраар ТВ-ээр худалдаа, гоо сайхны газрын иллэг массаж, хоол хийх нэвтрүүлгүүд л гарах юм, манай ТВ-үүд бусад орны ТВ-ээс суралцмаар байна шүү. Дүрстэй радио л гэсэн үг.
2017-01-02
zochin:
SOTS- n uyed hamaagui deer baijee. Jinhene nastrtai bayarladag baij. MONGOL CONTENT gedeg ni ene yumuu? Yadaj orosiig huulaasai
2017-01-02
Зочин:
31-nii oroi tegeed solongos kino garaad baihdaa yahavdee tee
2017-01-02
алтаа:
Оросын ТВ-ээр үнэхээр үзэж, сэтгэл хөдлөхөөр сайхан шоу, нэвтрүүлгүүд, кино гарч байсан. Монголын ТВ-ээр реклам, хэдэн үзэж улиг болсон хошин шогууд, залхмаар оны шилдгүүд г.м шинэлэг юм юу ч байсангүй. Хэтэрхий мөнгө хөөгөөд, толгойгоо ажиллуулж, ард түмний дурсамж, баяр хөөрийг бялхаах зүйлгүй байлаа. Энэ олон ТВ-үүд бүгд өөр өөр сэтгүүлч, найруулагчтай гэж бодсон чинь яг бие биенээ хуулсан юм шиг онцгүй байсан.
2017-01-02
иргэн:
60- 70-аад онд бид оросын ТV үздэг байлаа. Одоо тэр цаг иржээ. Бид мөн адил монголын сувгуудыг солиж үзэх юм эрсээр байгаад ядраад оросын нэвтрүүлгийг л үзлээ. Одоо энэ олон сувгуудаа хаамаар юм. Ер нь үзэх юм алга нэг хоёр сувагтай л болбол боллоо. Түүгээрээ мэдээ үзээд л амар тэгээд ч манайх гүн гүнзгий хямралтай энэ тэр гээд байгаа биздэээ.
2017-01-02
Зочин:
ULAAN PALITO-g hed dahin uzseer baigaad on gargav shdee,Arai l muu bailaa,ARD TUMEN hyamraagui yum bnaa.Bayar bogonoor denduu ih nargih yum,harin ene tv-uud hyamraad oligtoi nevtruuleg hiij chadsangui yu gej bodogdloo
2017-01-02
1234578945:
Хялбар аргаар ИХ АШИГ олох гэсэн ТВ ч ер нь удахгүй моодноос гарч сөнөх хандлага руугаа орж байх шиг байна. Мөнгө зарахгүйгээр зүгээр л гоё нэртэй сул нэвтрүүлэг бэлдээд рзклаиаараа амьдрах гэсэн улиг болсон арга чин ТА БҮХНИЙГ СӨНӨӨж байна даа ТВ ийхэн минь.
2017-01-02
Зочин:
Энэ тоймч шиг юм бодчих, хэлчих Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн монголд алга уу? Цол хэргэм авахдаа монголыг авч яваа хүн, энэ хүн байгаагүй бол монгол сөнөх байсан юм шиг тодорхойлолт бичдэг шд. Жилдээ ганц болдог, дэлхий нийтээрээ баярладаг ганц баяраар манай ТВ, сэтгүүлчид, урлаг соёлынхон ийм л арчаагүй, өрөвдмөөр, ядмаг сэтгэлгээтэй, ядуу улс гэдгээ харуулаа. Энэ олон чанаргүй сэтгүүлч, сурвалжлагч, жүжигчин, дуучин бэлддэг урлаг соёлын сургуулиудыг татан буулгая. Тэрний оронд инженер техникийн бага мэргэжилтэн ч болов бэлдэх нь улсад ч, хувь хүнд ч хэрэгтэй.
2017-01-02
Зочин:
ярилцсан юм шиг бүх сувгууд Хар сувдны эрэлд,Сингл леди билүү жүжигчин Ундармаагийн тоглосон кино мөн 3 нөхөрийн БатҮүл Буян Жагаа нарыг дуурайдаг нэвтрүүлэг Бархүү Аглуу 2-н бие биендээ баярхадаг хош шог зэргийг тавиад л дуусах шив дээ.
2017-01-02
Зочин:
Энэ тоймч шиг юм бодчих, хэлчих Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн монголд алга уу? Цол хэргэм авахдаа монголыг авч яваа хүн, энэ хүн байгаагүй бол монгол сөнөх байсан юм шиг тодорхойлолт бичдэг шд. Жилдээ ганц болдог, дэлхий нийтээрээ баярладаг ганц баяраар манай ТВ, сэтгүүлчид, урлаг соёлынхон ийм л арчаагүй, өрөвдмөөр, ядмаг сэтгэлгээтэй, ядуу улс гэдгээ харуулаа. Энэ олон чанаргүй сэтгүүлч, сурвалжлагч, жүжигчин, дуучин бэлддэг урлаг соёлын сургуулиудыг татан буулгая. Тэрний оронд инженер техникийн бага мэргэжилтэн ч болов бэлдэх нь улсад ч, хувь хүнд ч хэрэгтэй.
2017-01-02
Зочин:
аль ч телевизээр үзэх юм үнэхээр байсангүй, олигтой кино ч гарсангүй. хуучин баярын мишээл нгн тэр гээл гоё нэвтрүүлгүүд бас гоё кинонууд их гардаг байжээ. Энэ ИЙГЛ телевиз ёстой залхаачих юмаа нэг юмаа хэдэн арав хоног давтаад, бас тэр Бадарчийн Жаргалмаа гэдэг авгай арай бишээ ямар ч муухай яхир дуутайн яг юу гээд байгааг нь сонсож ч чадахгүйн хурдан шулга хэлтэйн, сайхан ярьдаг залуучууд байсаар байтал тэр авгайн дандаа гаргадаг нь ямар учиртайн, сүүлийн үед Ийглийг үзэх сонирхолгүй болсоон, ганц Ганбаярыг л хааяа нэг харах юмдаа гэхдээ бас тэр нь олон давталттай мэдэхгүй мэдэхгүй хамгийн муу tv Ийгл
2017-01-02
Зочин:
Bas nneg ym helmeer sanagdlaa hutlugchid ni enger zadgai bogino plajtai barag l nvtseglehgeed bgaa ymuu haashaa ym hentei haanaa ymar yriltslaga hiij bgaagaa medmeer ym nastai ch bai zaluu ch bai zochin yrij avchirchihaad jijvvriin heden asuult taviad uuuriinhuu nvtsgen shaldan bie ee haruulahgeed bgaamuu haashaa ym
2017-01-02
заяа:
яг үнэн. үзээд өгье гэсэн олигтой зүйл байгаагүй. реклам нь ихдээд бүүр шал гуниг дээр гуниг. зүгээр л оросын сувгуудыг үзсэн нь илүү гоё байлаа
2017-01-02
заяа:
яг үнэн. үзээд өгье гэсэн олигтой зүйл байгаагүй. реклам нь ихдээд бүүр шал гуниг дээр гуниг. зүгээр л оросын сувгуудыг үзсэн нь илүү гоё байлаа
2017-01-02
заяа:
яг үнэн. үзээд өгье гэсэн олигтой зүйл байгаагүй. реклам нь ихдээд бүүр шал гуниг дээр гуниг. зүгээр л оросын сувгуудыг үзсэн нь илүү гоё байлаа
2017-01-02
хошин шог хошин шог байлаа:
Ер нь хөдөөнөөс нүүж ирэгсэд Бүрэн хотжиж байж энэ урлаг, соёл, улс төр арай утгаараа хөгжинө шүү дээ хүмүүсээ. Бас утаа, эдийн засаг бүгд Хамааралтай. Ийм сүргээрээ бүлгээрээ нэг ёс суртахуунаар нэг 2 хон Зүйлд хүчтэй хандаад байхаар яааж бусад нь олигтой дээшлэх вээдээ энэ бол оюун Санааны хоосролын шинж.
2017-01-02
Зочин:
YMAR VNEN YM BICHEE VE SAYIIN SHINE JILEER GOE SAIHAN SETGEL SERGEEH YM VZCHIH SANAATAI OLON SUVAG ERGVVLLEE NEEREE L ULS URONDOO UCHNUUN HUVI NEMREE ORUULJ YVAA BAYLAG BVTEEGCHID SHINJLEH UHAANII GAVIYATUUD HUDULMURIIN BAATRUUD IIG OLON HVNII AMI NAS AVARCH BGAA ONTSGOIGIINHON TSAGDAAGIIHANIIG YAGAAD ORUULJ BOLOHGVI BAIV AA AMIDRAL BAYLAG SHVV DEE ESTOI LOICHIHSIIN SOEL SHINJLEH UHAANII YAM GEJ BNA UU
2017-01-02
Эрдэнэт:
Ундармааг л янз бүр болохыг харж жаахан баяслаа
2017-01-02
Хотын залуу:
Дотоодын ТВ ээр үнэхээр тэнэг марзан юм л яваад байна лээ. Одоо энэ Аглуу Бооёо бас Онон гэж нэг шаазан шиг царайтай хөгийн амьтад одоо болих хэрэгтэй. Хлшин урлаг гэж ерөөсөө байхгүй. Энэ бол 18 р зуунаас л Европын хотуудын гудамжинд тоглодог байсан хэрмэл жүжигчдээс гарсан зүйл. Урлаг бол тайзан дээр өрнөдөг зүйл. Гудамжинд байдаг үзүүлбэрийг урлаг гэж тэнэгтэхээ ядаж ичээч. Манай гэрийнхэн Оросын ТВ ыг л харлаа даа. Дажгүй байлаа. Ядаж Оросууд шинэ жилийн ододын ёлкондоо гадаалдын дуучдыг урьсан нь сонирхолтой байлаа.
2017-01-02
уөа:
ТЭР ҮНЭН БАЙЛАА, ХУУЧИН ГАНЦ СУВГААР ЯМАР АЯТАЙХАН ЮМ ҮЗДЭГ БАЙЛАА, ӨЧНӨӨН ОЛОН СУВАГТАЙ БОЛЧИХООД ҮЗЭХ ЮМ АЛГАА, СЭТГҮҮЛЧИД НЬ ХҮНИЙ МУУ ҮЗЭХ БОЛОН ХОВЫН ШИНЖТЭЙ ЮМ ГАРГАХ БОЛХООРОО хэл амаа билүүдээд, СЭТГҮҮЛЧИД ЧАДАВХГҮЙ БОЛСОНЫ Л ШИНЖ
2017-01-02
Ulziika:
HD Mongol iig l uzlee, ter Gatsuurhan goe bsan
2017-01-02
JANJIN:
энэ шинэ жилийн үеэр нээрээ үзэх юм, баярын олигтой хөтөлбөр байсангүй.хамаг хошин хөтөлбөрүүд юнивишн,скаймедиад зарагдсан байна. скаймедиа, юнивишн тавиулахгүй л бол хошин хөтөлбөр үзэхгүй гэж шахалт хийж, нөгөө 2 нь хэрэглэгчээ нэмэх арга хийж байх шиг байна. Монгол HD арай гайгүй үзүүштэй юмнуудтай байсан нь үнэн
2017-01-02
Зочин:
Энэ тоймч шиг юм бодчих, хэлчих Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн монголд алга уу? Цол хэргэм авахдаа монголыг авч яваа хүн, энэ хүн байгаагүй бол монгол сөнөх байсан юм шиг тодорхойлолт бичдэг шд. Жилдээ ганц болдог, дэлхий нийтээрээ баярладаг ганц баяраар манай ТВ, сэтгүүлчид, урлаг соёлынхон ийм л арчаагүй, өрөвдмөөр, ядмаг сэтгэлгээтэй, ядуу улс гэдгээ харуулаа. Энэ олон чанаргүй сэтгүүлч, сурвалжлагч, жүжигчин, дуучин бэлддэг урлаг соёлын сургуулиудыг татан буулгая. Тэрний оронд инженер техникийн бага мэргэжилтэн ч болов бэлдэх нь улсад ч, хувь хүнд ч хэрэгтэй.
бухимдал:
санал нэг байна. үнэхээр үзэх олигтой зүйл байгаагүй.
2017-01-02
Монгол:
HD Монголынхон ажлаа хийгээчээ. Худлаа өөрсдийгөө магтаад л байх юм. Шинэ жилээр харин ч HD Монгол бөөн гадаадын кино л урсгалаа. Өөрийн гэсэн контент гаргаж чаддаггүйэ жинхэнэ харуулчихвуу даа гэмээр л байсан.
2017-01-02
Tuya:
ҮНЭН, ЯДМАГХОН ХОШИН ШОГ. УРЛАГ ГЭЭЧ ЮМ АЛГА БОЛЛОО ХӨӨРХИЙ
2017-01-02
зочин:
энэ шинэ жилийн үеэр нээрээ үзэх юм, баярын олигтой хөтөлбөр байсангүй.хамаг хошин хөтөлбөрүүд юнивишн,скаймедиад зарагдсан байна. скаймедиа, юнивишн тавиулахгүй л бол хошин хөтөлбөр үзэхгүй гэж шахалт хийж, нөгөө 2 нь хэрэглэгчээ нэмэх арга хийж байх шиг байна. Монгол HD арай гайгүй үзүүштэй юмнуудтай байсан нь үнэн.
2017-01-02
ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТТЭЙ:
ТВ-ын найруулагч,хөтлөгч гээд олон ажилтнуудын чадвар тааруу болоо юу даа. Сэтгэл татсан шинэлэг зүйлс ховор харагдлаа. Хөтлөгчид нь өөрсдийнхөө шинэ жилийн зохисон зохиогүй гоёлоо рекламдсан шиг сууцгаах болжээ.
2017-01-02
Эрка:
Үнэндээ дотоодын сувгаар үзэх юмгүй болоод удаж байгаа шүүдээ. Би, манай гэрийнхэн ОХУ-ын сувгийг л нооллоодоо.
2017-01-02
ОООО:
МОНГОЛ HD СУВАГ ХАРИН ДАЖГҮЙ БАЙСАН БИШ БИЛҮҮ ХҮМҮҮС ЭЭ
2017-01-02
ХОШИН ШОГИЙНХОН ЗАЙЛАА:
БҮТЭН ЖИЛЖИНГЭЭ ШОУ ТОГЛОЛТ РЕКЛАМ ГЭЖ АРД ТҮМНЭЭ СОРЖ АМЬДАРДАГ ХИРНЭЭ МӨНГӨТЭЙ МӨНГӨГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖГҮЙ БҮГД ЭРХ ТЭГШ САЙХАН БАЙРЛАЖ ХӨӨР ГЭЭД ҮНЭГҮЙ ТАВЬЧИХГҮЙ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ЮНИВИШНЭЭР ЗАРНА ГЭЖ ТАВЬСАН НОВШЫН ХОШИН ШОГЫНХОНЫ ТОГЛОЛТЫГ АРД ТҮМЭН ҮЗЭХЭЭ БАЙЧИХ. НОВШЫН ЮНИВИШН БҮР ҮХЛЭЭ Л ДЭЭ. ТА НАР ШИНЭ ЖИЛЭЭН МӨНГБ ХИЙХГҮЙ БОЛ ҮХЭХ ГЭЭӨ БАЙГАА БИЗ. ТАРХИНД НЬ МӨНГӨНӨӨС ӨӨР ЗҮЙЛ ОРОХОО БАЙСАН АДГУУДААС САЛЖ ЧАДДАГ БАЙМААР БАЙНА
2017-01-02
зочин:
үнэндээ үзэх юм олдоогүй.суваг эргүүлж суусаар удирдлагныхаа зайг дуусгачихсан.ккк.муу хэлээд байдаг солонгос драмаа л харин үзэх шив дээ.манай нөхөр драм үзлээ гээд уурладаг байсан юм.хүлээн зөвшөөрч байна лээ шүү
2017-01-02
ХЭВЛЭЛИЙН ДАМПУУРАЛ:
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ГЭР БҮЛТЭЙГЭЭ САЙХАН НЭВТРҮҮЛЭГ ҮЗНЭ ДЭЭ ГЭСЭН ТАЛААР БОЛСОН. БИ ЛАВ СУВАГ ЭРГҮҮЛЖ ХОЙШ НЬ УРАГШ НЬ ГҮЙЛГЭЖ ҮЗСЭЭР БАЙГААД ТААРСАН. ГАЦУУРХАН Ч БИЛҮҮ НЭГ КИНОНООС ӨӨР ОЛИГТОЙ ҮЗЭХ НЭВТРҮҮЛЭГ КИНО ОГТ ОЛДООГҮЙ. ТЭР ТУСМАА ЦЭНХЭР ДЭЛГЭЦ ШИГ ГОЁ ЗОХИОМЖТОЙ ХӨГЖИЛТЭЙ ШИНЭ ОНЫ НЭВТРҮҮЛЭГ ГАРАХ АА БОЛЬЖЭЭ. ДАНДАА Л НЭГ ХУУЛБАРЛАСАН, ЭНЭ ТЭНДЭХИЙН ТВ ШОУГАА ДУУРИАСАН ЭСВЭЛ ДАХИН НАЙРУУЛЖ ХИЙСЭН ОНЦГҮЙ ХӨТӨЛБӨРҮҮД ГАРСАН. ТВ-ҮҮД ШИНЭ ЖИЛЭЭР ХЭТ МӨНГӨ ХАРСАН, ЗАР СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛСАН ХӨГИЙН НЭВТРҮҮЛГҮҮД ХИЙЛЭЭ. ҮНЭНДЭЭ СЭТГЭЛ ГОНСГОР ҮЛДСЭН. МАНАЙ ТВ-ИЙНХЭН ЭНТЕРТАЙНМЕНТ БИЗНЕСТ БАЙГААГАА БҮР МАРТАЖ ОРХИСОН БОЛОЛТОЙ. ТЭД ӨӨРСДИЙГӨӨ РЕТАЙЛ ХУДАЛДААНЫ САЛБАРТ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОСОН ЮМ БИШ БИЗ ДЭЭ? ТА НАР ЧИНЬ ЭНТЕРТАЙНМЕНТ БИЗНЕСТ БАЙГАА НУСАКУУД ШҮҮ ДЭЭ. ХААНА ЮУ Ч ХИЙЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮД ЭНЭ ХЭДЭН ТВ-ҮҮДИЙГ БУЗАРЛАЖ БАЙНА ДАА
2017-01-02
Зочин:
яаг үнэнийг бичжээ, энэ олон ТВ сувгуудад ямарч өрсөлдөөн алга, харин Оросын сувгуудын нэвтрүүлэг амьд байсан шүү
2017-01-02
Зочин:
Энэ тоймч шиг юм бодчих, хэлчих Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн монголд алга уу? Цол хэргэм авахдаа монголыг авч яваа хүн, энэ хүн байгаагүй бол монгол сөнөх байсан юм шиг тодорхойлолт бичдэг шд. Жилдээ ганц болдог, дэлхий нийтээрээ баярладаг ганц баяраар манай ТВ, сэтгүүлчид, урлаг соёлынхон ийм л арчаагүй, өрөвдмөөр, ядмаг сэтгэлгээтэй, ядуу улс гэдгээ харуулаа. Энэ олон чанаргүй сэтгүүлч, сурвалжлагч, жүжигчин, дуучин бэлддэг урлаг соёлын сургуулиудыг татан буулгая. Тэрний оронд инженер техникийн бага мэргэжилтэн ч болов бэлдэх нь улсад ч, хувь хүнд ч хэрэгтэй.
i3:
gomdmoor bsn shuu
2017-01-02
Зочин:
хошингийнхон мөнгө олох гээд төлбөртэй сувгаар үз гэж байна лээ.
2017-01-02