Өргүй айлууд цахилгааны хөнгөлөлт эдэлнэ
2017-01-02

Шинэ оны эхний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэлээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газар журам баталсан. Нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч цахилгааны шөнийн хөнгөлөлт эдлэх боломжтой.  Харин айл өрхүүд

 

-  Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох

-  Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх

-  Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх шаардлагатай юм.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин