Өнөөдрөөс эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
2017-01-02

Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, өвчлөл өссөн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас бага насны хүүхдээ асрах эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл уг шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. 

 

Нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгоно. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх юм. 

 

Үүнээс гадна тухайн хугацаанд өрхийн эрүүл мэндийн төвүүд бямба гариг бүрт ажиллана. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин