Оросын дипломатчдыг АНУ-аас албадан гаргажээ
2017-01-02

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрээр ОХУ-ын 35 дипломатчид тус улсыг орхин гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Вашингтоноос тэднийг гэр бүлийнх нь хамтаар тусгай онгоцоор тээвэрлэн, өнөөдөр Москва хотноо иржээ.

 

Обама яагаад Оросын дипломатчдыг албадан гаргасан талаараа тайлбар хийгээгүй байна. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд дээрх шийдвэрийг гаргаж, дипломатчдад АНУ-аас гарах 72 цагийн хугацаа өгчээ. АНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 45 дахь Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, тэрбумтан Дональд Трамп мандатын тоогоор ялалт байгуулсан билээ.

 

Обама болон ялагдал хүлээсэн Хилари Клинтон нар Оросын хакерууд сонгуульд нөлөөлж, хуурамч ялалтыг Трампад өгсөн хэмээн буруутгасан юм.  Гэхдээ уг хэрэгтэй Путин ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлж, Обамагийн шийдвэрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн билээ.

 

Путин “Хэдий Оросын дипломатчид АНУ-аас хөөгдсөн ч би тантай адилхан шийдвэр гаргахгүй. АНУ-ын дипломатчид Орост асуудалгүйгээр ажлаа хийх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teneg Obama tenegtej uguh yumaa
2017-01-03
Зочин:
Америк дэлхийн тэргүүлэгч их гүрэн биз дээ? Хэн дуртай нь сонгуульд нь нөлөөлөөд байна гэхээр биш ч юм шиг
2017-01-02
горьдогсодод:
Трамп ч тараа таниулна даа, тун удахгүй
2017-01-02
Зочин:
Ухаантай хүний хариулт шүү.
2017-01-02
baavgai:
Mujik davaie sto gram
2017-01-02
Зочин:
Оросын онгоц нь ирээд аваад явсым бишүү! Амэрик яахаараа онгоц гаргах вэ дээ. Россия гээд бичцэн бга биздээ. Орчуулагч нэртэй ооркоо
2017-01-02
Зочин:
Сонгуульд нь нөлөөлж дотоод хэрэгт нь оролцсон юм бол Овама ингэх нь зөв ш дээ.Харин АНУ-ийн дипломатууд орост гэм хийгээгүй хойно тэднийг юу гэж хөөх юм.
2017-01-02
Зочин:
Америк дэлхийн тэргүүлэгч их гүрэн биз дээ? Хэн дуртай нь сонгуульд нь нөлөөлөөд байна гэхээр биш ч юм шиг
Зочин:
орос мужик аа гэж агуу юмаа Путин
2017-01-02